2019 онд дөрвөн цэрэг амиа алджээ | News.MN

2019 онд дөрвөн цэрэг амиа алджээ

2019 онд дөрвөн цэрэг амиа алджээ

2019 онд дөрвөн цэрэг амиа алджээ

News агентлаг долоо хоног бүрийн Пүрэв гаригт “Яам агентлагаар сонин юутай байна вэ” буланг хүргэдэг билээ. Бид энэ удаад Батлан хамгаалах яам, Хууль зүй, дотоод хэргийн яамыг онцолж байна.


Энэ долоо хоногт Хилийн цэргийн байлдагч нас барсан харамсалтай хэрэг гарав. Дорноговь аймгийн Хатанбулаг сум, Хилийн цэргийн 0168 дугаар ангийн байлдагч А нь тавдугаар сарын 26-ны өдөр адуунд явна хэмээн цэргийн ангиас гарч сураггүй алга болжээ. Цэргийн анги болон цагдаагийн бие бүрэлдэхүүн байлдагчийг 48 цаг эрэн хайсны дүнд тавдугаар сарын 28-ны өдөр хилийн 767-р тэмдэгт орчмоос цогцсыг нь олсон байна.  Хэргийг Дорнод аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа ба урьдчилсан байдлаар байлдагч А нь моринд чирэгдэж нас барсан байж болзошгүй гэнэ.  Тэр ч бас эх орноо хамгаалж, эр цэрэг болох мөрөөдлөө тээсээр тэнгэрт одсон болов уу. 2019 онд гарснаас хойш дөрвөн цэрэг амиа алдав. Монгол Улсын иргэн 18 нас хүрээд цэрэгт явах “үүрэгтэй”, өвчний шалтгаантай биш бол шүү дээ.  Гэвч санаатай болон санамсаргүйгээр цэрэг яагаад амиа алдах болов гэдэгт төр, салбар яам нь анхаарлаа хандуулах цаг болсныг сануулж байна. Цэрэг амиа алдсан асуудалд холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцоод өнгөрөх биш асуудал хаана, хэндээ байна вэ гэдгийг ул суурьтайгаар авч үзэх шаардлага бий болсны тод илрэл юм.

  • 2019.01.22

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг амь насаа алдсан.

  • 2019.02.02

Увс аймгийн Баруун туруун сумын Хилийн цэргийн ангид харуулын үүрэг гүйцэтгэж байсан цэрэг оргож, ОХУ-ын Бүгд Найрамдах Тувагаас нас барсан байдалтай олдсон.

  • 2019.03.28

Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн алба хаагч, ахлах ахлагч Г ангийнхаа элс ачсан “Зил-130” машинд дайруулж, харамсалтайгаар амиа алдсан хэрэг Налайхын элсний карьер орчимд гарчээ.

  • 2019.05.14

Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн цэрэг 18 настай залуу дунд чөмөг хугарч, хагалгаанд оров.

  • 2019.05.26

Дорноговь аймгийн Хатанбулаг сум, Хилийн цэргийн 0168 дугаар ангийн байлдагч А амиа алдав.

Эр цэргийн албанд мордож, “эрх хүн” болох хүсэл тээсэн олон залуус, олон ээж, аав одоо хэнд итгэж цэргийн албанд үрсээ мордуулах вэ. Энх цагт цэргүүд амиа алдаж байгаад хэн хариуцлага хүлээх, хэн анхаарах ёстой вэ. Чиг үүргээрээ хилийн цэрэг Хууль зүй, дотоод хэргийн яаманд харьяалагддаг учраас цэрэг амиа алдсан асуудалд Батлан хамгаалах яам болон Хууль зүй дотоод хэргийн сайд нарт аль алинд нь "хамааралтай".

Ш.ЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2019-05-30 49.0.212.145

Хүүкийн онжавуудын хийсэн дэглэлтээс болж байгаа юм

Avatar

zochin 2019-05-30 59.153.114.228

tsereg gej yu yum uaar negen nbaidlaar tsereg zodson bol tsergiin nuuts gedegeer xalxavchilcj g4tb xergiig nuun daraguulaxaa nbolio uxer mongolchuudaa odoo yag ex orno xamgaalaad pulemtnii ammig tseejeeree xamgaalax xun naad tsedrguudees chin l garna naad muusain general xurgan darga naraas chini garaxgui l baix ene bugdiin nuxun tulbyriig turnbbaraguulax xeregtei ene bol shudarga asuudal ytur xden ner nnuurteid ni mungu ntugvrug ugch baidag yu muusain uxej ur undeeseeree uxeerei ene tur ba

Avatar

Зочин 2019-05-30 64.119.19.141

Энэ тоо дарсан тоо байх оо цэргийн албыг албан хүчээр биш сайн дураар бас тэр дүйцүүлэх гэж мөнгөөр хаалгадаг луйвраа болимоор манайх угаасаа асуудал гарсан үед эх орноо баттай батлан хамгаалж чадахгүй учир нь хүн хүч з****г техник гээд нөгөө л оросуудаа л гуйна царайчлана хятадууд бол угаасаа туслах байтугай эгзэг нь таарвал өөрийнхөө аймаг гэж албан ёсоор зарлачих бодлоготой л улс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж