“Жагсаалд ирсэн 10 хүнийг зодоогүйд баярлах хэрэгтэй”

Хуучирсан мэдээ: 2019.05.30-нд нийтлэгдсэн

“Жагсаалд ирсэн 10 хүнийг зодоогүйд баярлах хэрэгтэй”

“Жагсаалд ирсэн 10 хүнийг зодоогүйд баярлах хэрэгтэй”

"Эрдэнэс Тавантолгой" компанийн ашиг орлого, нэр хүндэд улс төр, эдийн засаг, эрх мэдлийн сонирхлоор атаархаж хорссон дайралтууд зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах болсон талаар өнөөдөр /2019.05.30/ Үндэсний мэдээллийн төвд “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлээс мэдээлэл хийлээ.


Хэвлэлийн бага хурлын эхэнд тус үйлдвэрчний эвлэлийн тэргүүн С.Эрдэнэ “Манай компанийн нэр хүндэд халдсан, дотоод үйл ажиллагааг бусниулж, эрх ашгаа шургуулах гэсэн олон хүн байна. Тийм учраас мэдэгдэл уншиж танилцуулъя” гэв. Уг мэдэгдэлд "Эрдэнэс Тавантолгой" компанийн үйл ажиллагааг улстөржүүлэх явдал даамжирбал “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлээс улс төрийн үйл ажиллагаа явуулах болно гэдгээ мэдэгджээ.

Тэрбээр “Эдийн засагч Л.Наранбаатар гэдэг хүн бол Ардчилсан намын гишүүн. Гэхдээ аль намынх байх нь хамаа алга. "Эрдэнэс Тавантолгой" компанийн 1072 хувьцаа бол ард түмэнд өгөх ёстой зүйл. Гэтэл энэ Л.Наранбаатар гэдэг хүн 2015 онд “МСS” группт ашиг сонирхол нэгтэй байхдаа “Эрдэнэс Тавантолгой” компани ямар ч ашиггүй. Энэ компанийг зарах хэрэгтэй” гэж хэлж байсан. Манай компани ашигтай болоод ирэхээр  энэ хүн “1072 хувьцааг төмөр замын  бүтээн байгуулалтад оруулах ёстой” гэж ярьсан байдаг. Харин өнөөдөр “Энэ хувьцааг ард түмэн авах ёстой” гэж ярьж байна. Өчигдөр манай компанийн үүдэнд болсон цуглаанд 10 хүн ирсэн байна лээ. Тэр 10 хүн нь Баянгол дүүргийн Ардчилсан намын гишүүн байсан. Шаардлагатай гэвэл бид тэднийг нэр усаар нь эрэн сурвалжилж болно. Харин ч бид тэднийг газар дээр нь зодоогүйд баярлах хэрэгтэй” гэв.

”Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн гишүүн Д.Мөнхжаргал ярихдаа “Манай компанийн зүгээс 2012 онд зээл тавьж, ард түмэнд ашиг хүртээсэн. Тэр зээлийг төлөхийн тулд 2012-2017 хүртэл компани ашиггүй ажиллаж төлсөн. Тэр хугацаанд эдийн засагч Л.Наранбаатар “Энэ компани ямар ч ашиггүй учраас зарах нь зүйтэй” гэж байсан. Сүүлийн хоёр жилд манай компани ашигтай ажиллаад байна. Гэхдээ манай компанийг илүү ашигтай ажиллах боломжийг хааж, зарим хүмүүс улстөржүүлж байна” гэлээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж