УИХ-ын гишүүн Н.Учрал “БНСУ-ын Keimyung University”-ийн Ази дахь гадаад харилцаа эрхэлсэн төлөөлөгч Ёоо Миншиктэй уулзлаа. Уулзалтын үеэр 120 жилийн түүхтэй “Keimyung University”-ийн зуны сургалтад СХД-ийн амжилттай суралцаж буй 5 сурагчдыг хамруулахаар боллоо. Цаашлаад тус их сургуульд багш нарыг тэтгэлэгтэйгээр мэргэжил дээшлүүлэх, ахисан түвшний сургалтад хамруулах талаар санал солилцлоо.