УИХ-ын Цахим бодлогын түр хорооны хуралдаан өнөөдөр /2019.05.29/ 16 цаг 30 минутад гишүүдийн 53,3 хувийн ирцтэй эхэлж, Төрийн үйлчилгээний цахим шилжилтийг хэрэгжүүлэх, цахим орчин, цахим орчин дахь нийгмийн сүлжээнд зохицуулалт хийх талаар зарим арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төсөлтэй холбогдуулан холбогдох байгууллагуудын мэдээлэл сонслоо.
Хуралдааны эхэнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат мэдээлэл хийв. Тэрбээр, төрийн цахим шилжилт, өнөөгийн байдал ба хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулав.
Үүнд,
Түүнчлэн, энэ оны гуравдугаар улиралд багтаан аймаг, нийслэл, дүүргийн ЗДТГ-т одоо үйл ажиллагаа явуулж буй Нэг цонхны үйлчилгээ болон Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг операторын (front office) хэлбэрээр ажиллах “Үйлчилгээний нэгдсэн төв” болгон шинэчлэн зохион байгуулахаар ажиллаж байна. Ингэснээр төрийн үйлчилгээний хүртээмж, чанар, ил тод байдал болон иргэдэд үзүүлэх үйлчилгээ шуурхай болно гэж үзэж байлаа. Мөн иргэн, байгууллагаас ирүүлсэн үйлчилгээ авах тухай хүсэлт, өргөдөл, гомдол хүлээн авах, шийдвэрлэх журманд холбогдох өөрчлөлтийг оруулахаар ажиллаж байна гэв.
Үргэлжлүүлэн Улсын бүртгэлийн хууль тогтоомжийн хэрэгжилт, цахим шинэчлэлийн нөхцөл байдлын талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандоржийн мэдээлэл сонсов. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлаас 2018 оны зургадугаар сарын 21-нд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг шинэчилэн баталсан. Ингэснээр цахим, цахим архив, цахим мэдээлэл, төрийн байгууллагууд цахим мэдээллээ хэрхэн солилцох, хадгалах зэрэг шинэчлэлийг анх удаа хуульчилж өгсөн. Түүнчлэн цахим мэдээллийг нээлттэй, хаалттай, хязгаартай гэж анх удаа хуульчилсан.
Өнөөдрийн байдлаар төрийн 80 гаруй байгууллагад 350 орчим төрийн үйлчилгээ үзүүлж байна. Үүнээс 150 гаруй үйлчилгээ нь иргэдээс баримт бичиг шаарддаг үйлчилгээ юм. Иймд эрх зүйн зохицуулалт хийгдснээр суурь мэдээллийн аюулгүй байдал хангагдана гэв.
Монгол Улсын Засгийн газар 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ” болгон зарласан. Энэ хүрээнд
Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авахын сацуу саналаа хэллээ. Тухайлахад, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, аж үйлдвэрийн 4-р хувьсгалын хүрээнд хийгдэж буй ажил, мөн төрийн цахим хэлбэрт хэзээ бүрэн шилжих талаар тодруулж байв. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат хариултдаа, 160 гаруй төрийн үйлчилгээг бүрэн шилжүүлэхэд төрийн байгууллагуудад төрийн операторын үйлчилгээ нэвтрүүлэх шаардлагатай. Энэ нь төр, иргэнийг холбосон гүүр болно. Үүнд 30 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Аж үйлдвэрийн 4-р хувьсгалын хүрээнд хийгдэх зайлшгүй ажил бол эрх зүйн зохицуулалт юм гэлээ.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, дижитал системийг нэвтрүүлнэ гэж яриад 2 жил болж, өмнө нь хөрөнгө оруулалт зэрэг асуудал хөндөж байсан. Иймд өнөөдөр ямар ажил хийгдсэн мөн тулгамдаж буй асуудлын талаар тодруулав. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат, цахим мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль УИХ-д өргөн мэдүүлсэн, төслийн хүрээнд ажил ирэх 8-р сараас эхэлнэ гэв.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, цахим орчин тэр тусмаа Фэйсбүүк “ногоон бүс”-тэй болсонд баяртай буйгаа илэрхийлж, цаашид хүүхдүүдийг цахим орчинд донтуулдаг тоглоом зэрэг аппликейшнүүдийг хаах арга хэмжээ авахуулах санал хэлэхийн сацуу үүрэн телефоны операторуудын бүртгэлгүй дугаар ихээр ашиглаж байгаа, үүнд ямар арга хэмжээ авч буй талаар тодруулав.
Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг хийсэн тайлбартаа, одоогийн байдлаар 40 орчим мянган бүртгэлгүй дугаар байгаагаас 15 мянга орчим нь идэвхгүй, үүнийг таслан зогсоохын тулд үүрэн телефоны операторуудтай хамтран ажиллаж, шинэ дугаар авч буй иргэний хурууны хээг бүртгэж байгаа. Ингэснээр бүртгэлгүй дугаар шинээр гарахгүй гэсэн үг гэв.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт, БНХАУ-д We Chat гэсэн програм өргөн хэрэглэж, төлбөр тооцоо, харилцаа, дуудлага гээд бүхий л үйлчилгээг нэг цогц хэрэглэж байна. Үүнтэй адил Монгол Улсад ямар аппликейшн хэрэглэх боломж байна гэж тодруулав.
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат хариулахдаа, төрийн цахим төлбөр хийх аппликейшн хөгжүүлсэн болохыг тодотгож, хэрэглэхэд бэлэн гэв.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Нэг иргэн – Нэг бүртгэл”-ийн хүрээнд иргэн бүрийг 12 оронтой тоо бүхий нэг үнэмлэхтэй болгох санал хэлж байв. Ингэснээр иргэн бүр олон үнэмлэх, бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй, тухайлбал, иргэний болон жолооны үнэмлэх, нийгмийн, эрүүл мэндийн даатгалын дэвтэр зэрэг бүх мэдээллийг төрийн цахим санд байршуулснаар томоохон дэвшил, хөгжилд хүрэх болно гэв.
Ийнхүү УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг Монгол Улсын Засгийн чиглэл өгөх тухай тогтоолын төсөлд тусгахаар болж, дараагийн хуралдаанаар уг тогтоолын төслийг батлах нь зүйтэй гэж УИХ-ын гишүүдийн олонх нь үзлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Холбоотой мэдээ