Эрчим хүчний салбарынхан Финландын туршлагыг судлав

Хуучирсан мэдээ: 2019.05.30-нд нийтлэгдсэн

Эрчим хүчний салбарынхан Финландын туршлагыг судлав

Монгол Улсын Эрчим хүчний яам, Финланд улсын Бээжин дэх Элчин сайдын яам, Монгол Улс дахь Финланд улсын консулын газар, “Финландын баг” Төрийн бус байгууллага хамтран өнөөдөр /2019.05.30/ “Ухаалаг эрчим хүч” форумыг “Туушин” зочид буудалд зохион байгууллаа. Форумд Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчим хүчний хөгжлийн төв, Диспетчерийн үндэсний төв, эрчим хүчний салбарын хувийн компаниуд, Финландын Элчин сайдын яам, “Барциллаа” компанийн мэргэжилтнүүд зэрэг холбогдох байгууллагын 70 гаруй төлөөлөгчид оролцов.

“Ухаалаг эрчим хүч” форумыг нээж Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Финландын Элчин сайд Жарно Сиржала нар үг хэлсэн юм. Финландын эрчим хүчний мэргэжилтнүүд Дэлхийн эрчим хүчний чиг хандлага, сэргээгдэх эрчим хүний талаар болон Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний хувь хэмжээг нэмэгдүүлэх боломж зэрэг илтгэлүүдийг тавьж, хоёр орны харилцан туршлага судлах эхлэлийг тавьжээ.

Монгол Улсын “Төрөөс эрчим хүчний салбарт баримтлах бодлого”-ын баримт бичиг, Засгийн газрын мөрийн хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгүүдэд Монгол улсын эрчим хүчний салбарыг хөгжүүлэх тодорхой зорилтуудыг тусгасан байдаг. 2018 оны есдүгээр сард Монгол улсын Засгийн газрын хуралдаанаар эрчим хүчний салбарыг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг хэлэлцэн үүсвэрүүдийг бий болгохоор тусгасан юм. Энэ хүрээнд одоогоор ашиглагдаж буй эрчим хүчний эх үүсвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлж, шинэ ухаалаг технологийг нэвтрүүлэх замаар манай улс 2021 он хүртэлх эрчим хүчний хэрэглээний өсөлтийг хааж ажиллахаар болжээ.

“Энэ удаагийн уулзалтаар өөрийн орны туршлагаасаа хуваалцахаар ирлээ. Монгол Улс сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилтоо 20 хувьд хүргэж байгаа сайшаалтай санагдлаа. Монголд салхины болон нарны эрчим хүч хөгжиж байгаа нь уур амьсгалын нөлөөтэй холбоотой байх. Бид хамтарсан ажлын хэсэг байгуулаад өөр ямар сэргээгдэх эрчим хүчийг бий болгох боломжтой байна гэдэг талаар ярилцах болно. Өнөөдрийн уулзалт цаашид үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна.” гэж Финландын Элчин сайд Жарно Сиржала хэллээ.

“Ухаалаг эрчим хүч” форумын үеэр олон улсын томоохон туршлагыг жишээ болгон танилцууллаа. Энэтхэгт нарны болон салхины эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлж, 2016 оноос сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлжээ. Энэ үзүүлэлт бусад оронд ажиглагдсан нь АНУ, Япон, Германы туршлагаас харагдаж байна. Цаашид уламжлалт технологи халагдаж сэргээгдэх эрчим хүч түлхүү ашиглагдах талаар Финландын Элчин сайд Жарно Сиржалын илтгэлд дурдагдлаа.

Азийн бүс нутагт 2050 он гэхэд сэргээгдэх эрчим хүчинд илүү их хөрөнгө оруулалт гарна гэсэн судалгаа гарчээ. Цаашид нар, салхины эрчим хүчийг ашиглан барьсан үйлдвэрүүдийн үзүүлэлт ахицтай гарна гэдэгт мэргэжилтнүүд итгэлтэй байгаа аж.

Монгол Улсын хувьд одоогоор ашиглагдаж байгаа эрчим хүчний эх үүсвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлж, шинэ ухаалаг технологийг нэвтрүүлэх замаар 2021 он хүртэлх эрчим хүчний хэрэглээний өсөлтийг хааж ажиллах юм. Эрчим хүчний салбарын ойрын хугацаанд тусгагдсан эдгээр ажлууд нь нэгэнт байгаа дэд бүтцүүдээ ашиглан шинээр станц барилгүйгээр богино хугацаанд хямд зардлаар 400-500 МВт-ын хүчин чадлыг бий болгон зорилт тавьжээ. Өсөн нэмэгдэж буй нар, салхины эх үүсвэрүүдийн тогтвортой ажиллагааг хангаж, эрчим хүчний найдвартай, бие даасан байдлыг нэмэгдүүлэх зорилгоор төвийн бүсэд 100 МВт-ын хүчин чадалтай цахилгаан цэнэг хуримтлуурын станц байгуулахаар ажиллаж байгаа юм байна.

Финланд, Монголын уур амьсгал төстэй байдгаас гадна ОХУ-тай хиллэдэг зэрэг давуу талууд ихтэй аж. Тиймээс өнөөдрийн туршлага судлах форум амжилттай болж, цаашид олон талаар хамтран ажиллах боломж гарна гэдгийг хоёр төлын төлөөлөгчид онцолж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж