Йозеф Блаттер
Фото: Алексей Дружинин / РИА Новости
2009 онд Ирландад мөнгө шилжүүлснээ FIFA хүлээн зөвшөөрөв. Гэхдээ Олон улсын хөлбөмбөгийн холбоо энэ мөнгийг шинэ цэнгэлдэх хүрээлэн байгуулахад зориулсан зээл гэж нэрлэж байгаа талаар Agence France-Presse дамжуулжээ.
“FIFA Ирландын хөлбөмбөгийн холбоонд (FAI) шинэ цэнгэлдэх хүрээлэн барихад нь зориулж таван сая ам.доллар зээлдүүлсэн. Мөн ийм байгууламж босгоход зориулагдсан зээлийг UEFA (Европын хөлбөмбөгийн холбоодын эвсэл) авсан” гэж ОУХБХ-ны мэдэгдэлд өгүүлсэн байна.
Ирландын холбоотой байгуулсан гэрээний дагуу тус улсын үндэсний шигшээ баг 2014 оны ДАШТ-ий шигшээ тоглолтод шалгарсны дараа зээлсэн мөнгийг төлж эхлэх ёстой байж. Гэтэл ирландчууд 10 тоглолтын дөрөвт нь л хожсоноор хэсгээсээ шалгарч чадаагүй юм.
Ингээд FAI-гийн санхүүгийн хүнд байдлыг тооцож үзээд, зээл төлүүлэх боломжгүй хэмээн, 2014 оны арванхоёрдугаар сарын 31-нд хаасан байна.
Үүний өмнө, 2009 онд FIFA болон түүний ерөнхийлөгч Йозеф Блаттераас таван саяын авлига авсан гэж FAI мэдэгдсэн байна. Тэр мөнгө нь Францтай тоглосон тоглолтын дүнгийн талаар гомдол гаргуулахгүй гэж Ирландад өгсөн мөнгө гэх. Францчуудын мэдэгдэлгүй өнгөрсөн зөрчлийн улмаас тэдний тоглолт 1:1 төгсч, дахин тоглолт явуулахыг хүссэн Ирландын хүсэлтийг FIFA авч үзээгүй юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР