Бугын эвэр хилээр гаргах гэж байсан этгээдүүдэд ял оноолоо

Хуучирсан мэдээ: 2019.05.30-нд нийтлэгдсэн

Бугын эвэр хилээр гаргах гэж байсан этгээдүүдэд ял оноолоо

Бугын эвэр хилээр гаргах гэж байсан этгээдүүдэд ял оноолоо

Бугын эвэр болон дэрэвгэр жиргэрүүг хилээр гаргах гэж байсан этгээдүүдэд хоёр жилийн хорих ял оноолоо. Тодруулбал, иргэн Б, Э нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын сүүлээр хянан хэлэлцжээ.

Анхан шатны шүүх иргэн Э, Б нарыг  ховор амьтны жагсаалтад багтсан халиун бугын 2 кг 955 грамм цусан эвэр, 440 грамм сүүл, 395 грамм чив, 117 кг 145 грамм ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү ургамлыг хадгалсан, уг амьтны гаралтай түүхий эдийн зүйл болон ховор ургамлыг суудлын галт тэргэнд нууж тээвэрлэсэн хэрэгт гэм буруутай тооцож тус бүр хоёр жилийн хугацаагаар хорих ял оноосон байна.

Мөн байгаль орчинд учирсан хохирол болох 55 сая гаруй  төгрөгийг дээрх иргэдээс хувь тэнцүүлэн гаргуулах, эд мөрийн баримтаар хураан авсан халиун бугын цусан эвэр, сүүл, чив, ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү ургамлыг зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд шилжүүлсэн аж.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж