УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Шведийн парламентын бүлгийн дарга Ц.Цогзолмаа тэргүүтэй төлөөлөгчид 5 дугаар сарын 28-ны өдөр Швед Улсад ажиллаж, тус улсын парламентад айлчлав. Айлчлалын хүрээнд Шведийн Хаант Улсын Парламентын Тэргүүн дэд дарга хатагтай Оса Линдэстам төлөөлөгчдийг хүндэтгэн хүлээн авч, зоог барив.
Энэ үеэр Парламентын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Швед Улсын Парламентад Швед-Монголын парламентын бүлгийг байгуулах асуудлаар санал солилцож, эмэгтэйчүүдийн эрх, жендэрийн тэгш байдлыг хангах асуудлаар Швед Улсын туршлагыг судлаж, Швед Улсад амьдарч буй монгол иргэдийн нийгмийн асуудал, хүүхдэд зориулсан эх хэлний сургалтын асуудлыг хөндөж ярилцав.
Түүнчлэн УИХ-ын дарга Г.Занданшатараас Шведийн Хаант Улсын Парламентын дарга ноён Андреас Норленд Монгол Улсад албан ёсоор айлчлах урилгыг биечлэн өгөв.
Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ
Холбоотой мэдээ