Хамтран амьдрагчид нэгнийхээ амь насанд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2019.05.30-нд нийтлэгдсэн

Хамтран амьдрагчид нэгнийхээ амь насанд хүрчээ

Хамтран амьдрагчид нэгнийхээ амь насанд хүрчээ

Дархан-Уул аймагт залуу хосууд хоорондоо маргалдаж нэгийгээ хутгалан амь насыг хөнөөсөн хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 27-ны өдөр тус аймгийн цагдаагийн газарт энэ тухай дуудлага мэдээлэл иржээ. Ингээд дуудлагын дагуу хэргийн газар очиход тус аймгийн Шарын гол сумын нутагт оршин суудаг 25 настай эмэгтэй З, 31 настай эрэгтэй М нар хутганы шархтай нас барсан байдалтай  байсан ажээ.

Хэргийн газрын үзлэг шинжилгээгээр хамтран амьдраад удаагүй байсан залуу хосууд маргалдаж улмаар биесээ хутгалан хөнөөсөн байж болзошгүй юм байна. Мөн хэрэг үйлдэхэд ашигласан хутгыг эд мөрийн баримтаар хураан авсан бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан гэдгийг эх сурвалж хэллээ. Уг хэргийг тус аймгийн цагдаагийн газарт шалгаж байна.

 Э.АРИУН 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж