Хөх ордны шалгалт яагаад Элчин сайд Чон Жэ Намыг "онилов" | News.MN

Хөх ордны шалгалт яагаад Элчин сайд Чон Жэ Намыг "онилов"

Хуучирсан мэдээ: 2019.05.30-нд нийтлэгдсэн

Хөх ордны шалгалт яагаад Элчин сайд Чон Жэ Намыг "онилов"

Хөх ордны шалгалт яагаад Элчин сайд Чон Жэ Намыг "онилов"

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон Элчин сайд Чон Жэ Намд холбогдох хэрэгт Солонгос улс аудитын шалгалт хийхээр боллоо. Элчин сайд Чон Жэ Нам нь 2018 оны тавдугаар сарын  17-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад итгэмжлэх жуух бичгээ өргөн барьснаар Солонгосоос Монгол Улсад суух 12 дахь Элчин сайд болсон юм.

Тэрбээр анх 1999 онд БНСУ-ын ерөнхийлөгч Ким Дэ Жун Монгол Улсад айлчлах үеэр дөрвөн сарын хугацаатай Монгол Улсад томилолтоор ажиллаж байсан ажээ. Энэ үед Чон Жэ Нам нь Монгол Улсад Элчин сайдаар ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлж байсан гэдэг.

Чон Жэ Нам нь өмнө нь Хятад, Польш, Япон зэрэг улсад ажиллаж байсан төдийгүй БНСУ-ын Гадаад харилцааны яаманд Монголын асуудлыг хариуцсан хэлтэст гурван жил ажиллаж байсан туршлагатай дипломатч юм. Харамсалтай нь, түүнийг Монгол Улсад суух жил гаруйн хугацаанд Элчин сайдын яам нь Хөх ордны чихийг халууцуулав.

Солонгосын хэвлэл мэдээллийн агентлагуудын мэдээлж буйгаар, Элчин сайд Чон Жэ Намыг эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, виз зуучлагчидтай хамтран удаа дараалан виз олголтод нөлөөлсөн хэрэгт сэжиглэж байгаа бөгөөд үүгээр зогсохгүй яамны ажилчидтай зүй бусаар харьцаж үг хэлээр доромжилдог, виз мэдүүлэгчдийн хураамжийг хувьдаа завшсан зэрэг хэрэгт буруутгаж байгаа юм.

Энэ бол Элчин сайдын яамд холбогдох хоёр дахь хэрэг нь болж байгаа юм. Үүнээс өмнө, 2019 оны нэгдүгээр сард фейсбүүк цахим сүлжээнд Солонгосын Элчин сайдын яамны дипломат ажилтан монгол эмэгтэйг хүчирхийлсэн гэх видео бичлэг цацагдаж байсан юм. Тухайн үед Солонгосын Элчин сайдын яамнаас гаргасан мэдэгдэлдээ “Дээрх бичлэгийг ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр хийсэн төдийгүй, бичлэгт гарсан маргаан нь монгол ажилчдын хооронд үүссэн нь тогтоогдсон. Солонгос дипломат ажилтан монгол иргэнд хүч хэрэглэсэн, бэлгийн дарамт үзүүлсэн зүйл огт үндэслэлгүй болохыг мэдэгдэж байна” гэсэн юм.

Хэдийгээр, Солонгосын Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргасан ч тухайн үед БНСУ-ын Гадаад харилцааны сайд Кан Гён Хва хэвлэлийн бага хурал хийж, уучлалт гуйж байсан удаатай.

БНСУ-ын Элчин сайдын яамыг тойрсон асуудал үүгээр дуусахгүй. Жил ирэх тусам Солонгосыг зорих монголчуудын тоо нэмэгдэх хэрээр виз хүсэлтийн ачаалал ч нэмэгдэж, энэ хэрээр тус яамны ажилтнууд ажилдаа хайхрамжгүй ханддаг гэсэн гомдол ч тасардаггүй ажээ. Тухайлбал, 2018 оны зургадугаар сард иргэн Э нь Солонгосын сургуулийн ярилцлагад орох зорилгоор виз хүссэн боловч Элчин сайдын яамны ажилтны хайхрамжгүй байдлаас болж, виз нь гараагүй талаар хэвлэлийн бага хурал хийж, олон нийтэд мэдээлж байсан юм.

Энэ мэтчилэн виз нь гараагүй, визний хүсэлтийг шалгахад 10 гаруй долоо хоног зарцуулдаг, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам дээрэнгүй үзэл гаргаж, нэг улсыг үл ойшоож байна гэсэн гомдолд Хөх ордны чихэнд хүрэв. Улмаар Хөх ордноос монгол иргэдэд зориулан зөвлөмж гаргасан бөгөөд Элчин сайдын яамыг шалгах болно гэдгээ ч удаа дараа мэдэгдэж байсан билээ.

20 гаруй жилийн өмнөөс л Монгол Улсад Элчин сайдаар томилогдон ажиллах хүсэл тээсэн Чон Жэ Намын үед БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд холбогдох хэрэг ар араасаа ил болж, тус улсын Гадаад харилцааны яам тавдугаар сарын 28-нд аудитын шалгалт хийх болсноо мэдэгдэж, шалгалтын дүнг харгалзан үзэж, яаралтай арга хэмжээ авах болно гэдгээ мэдэгдсэн юм.

Сануулахад, Чон Жэ Нам нь Монгол Улсад Элчин сайдаар томилогдон ирсэн даруйдаа БНСУ руу олон удаа зорчих виз олгох журамдаа өөрчлөлт оруулсан юм. Үүнээс гадна, тус улсын хилийн боомт Монголчуудад тавих хяналтаа ирэх зургадугаар сарын нэгнээс эхлэн чангаруулна гэдгээ ч мэдэгдээд байгаа юм.

Өнөөдрийн байдлаар, БНСУ-ын олон удаагийн визийг 16 мянган хүн эзэмшиж байгаа бөгөөд энэ тоо 150-200 мянга болж өснө гэсэн таамаг байдаг. Мөн Элчин сайдын яам нь өдөрт 800-1000 гаруй визний материал хүлээн авдаг ажээ.

А.АНИР

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ҮХЭР МОНГОЛ 2019-05-30 66.181.179.156

СОДОНГОСУУД ЯДУУ БАЙХДАА САУД АРАБД БООЛ МЭТ АЖИЛЛАДАГ БАЙСАН ГЭСЭН ШҮҮ.ОДОО ЖААХАН СЭХЭЭД МАНИЙГАА АД ҮЗНЭЭ.ККК

Avatar

Ямаан омогт 2019-05-30 66.181.180.123

Муу ямаан омогт….

Avatar

Багш 2019-05-30 202.70.41.194

Англи хэл дээрх уран зохиолын номыг уншиж сурах 1 сарын эрчимжүүлсэн вакуум сургалтанд суралцах эрмэлзэл өндөртэй, англи хэлний суурь мэдлэг сайтай 8-12 ангийн монгол, орос сургуулийн хүүхдүүдийг урьж байна. . 7 хоногийн 1-6 өдрүүдэд 10-19 цагийн хооронд хичээллэнэ. Сургалтын төлбөрт үдийн хоол, ном сурах бичгүүд багтана. Сургалт 2019 оны 6-р сарын 20-ноос 7-р сарын 22 ны хооронд ба бүртгэл явагдана. 99922603

Avatar

ЧД иргэн 2019-05-30 202.179.27.153

Энэ ямаа омогтой нөхрийг эртхэн дарж авахгуй бол бүр галзуурч дөвчигнөх амьтан байна. Манайхан ямар хогоо хийж тэр өмхий солонгос руу нь явж боол болдог байнаа. Энэ муусайн ким овогтнууд Монголчуудыг дээрэлхээд бүр сурчихсан. Үе үеийн солонгосын ерөнхийлөгч нар бүгд авилгалын болон бусад хууль бусад үйлдлээрээ шоронд ордог улмажилтай улс даа.

Avatar

монгол иргэн 2019-05-30 202.131.236.170

Энэ залуу Монголд элгэмсэг, манай дээл онцгой зохимжтой харагдаж байсан даа. Бас л нэг нөхөрт хулхидуулсан байгаа даа. Монголд сайн ханддаг хүнийг үлдээ.

Avatar

Зочин 2019-05-30 122.201.26.172

БНСУ-д Элчин сайдын яаманд ажиллаж байсан Лхагваа Солонгос Монголын нийгэмлэг нэрээр Солонгосын элчингийн хойно байрлан Солонгосын Виз дамжуулан гаргадаг ажил олон жил хийж ирсэн. үе үеийн элчин консулуудыг нь хахуулдах замаар Визний хураамж завшсан түүнээсээ болоод зүгээр хүнийг бас хөлдөө чирч байгаа гардаа шалгаач

Avatar

Зочин 2019-05-30 202.179.25.130

Энэ элчин сайд манай хоёр орны хамтын ажиллагааны төлөө богино хугацаанд маш их зүйл хийсэн гэж үнэлэгддэг гэсэн. Монголыг их сайн мэддэг хүн юм байна.

Визний хураамж завшсан гэж худлаа байх аа. Визний хураамж гэж байхгүй. Харин хүнд туслах гэж байгаад….

Үнэн худал нь мэдэгдэхгүй айлын дотоод хов живийг өөрсдийнхөө хэрүүл шиг сүржигнэх хэрэггүй дээ

Avatar

Зочин 2019-05-30 202.21.108.91

Bas ih domgos noo. Bugsoo archij chadahgui bj hunii bugsiig ungiih sanaatai

Avatar

зочид 2019-05-30 202.21.97.90

өмнөд солонгост монголчуудыг визгүй орж гардаг блгох хэрэгтэй надаад яам ажлаа хийхгүй байна санаачлаад байнга яваад л байх хэрэгтэй монголчуудын буянаар өмнөд солонгос ын ЖДҮ маш сайн хөгждөг болсон шүү

Avatar

Зочин 2019-05-30 202.21.108.91

h******. Mongold hun uldehgui. ** Mgl Mgl-eeree l ulddeg shuu dee

Avatar

Зочин 2019-05-30 103.14.38.144

hamgiin suulchin hun ni buudliin gerlee untraagaarai geed onigo gartsn bna

Avatar

Зочин 2019-05-30 79.51.157.160

Хэзээ Монголчууд толгой, гараа ажилуулж сурах юм бол. Заавал Солонгост очиж хар ажил хийх шаардлага байгаа л юм байхдаа. Виз мэдүүлхээсээ эхлээд л хууль бус зүйл хийхээр яаж виз гаргаж өгдийн та нарт. Иргэд нь ийм дампуу болхоор улс нь ийм байх нь аргагүй

Avatar

Зочин 2019-05-30 79.51.157.160

Солонгост очиж хар ажил хийх юу нь сайхан байна. Олигтой олсон юмгүй гэр бүл нь тарж сарниад. Монголчууд хэзээ толгой, гараа ажилуулж сурах юм болдоо

Avatar

Зочин 2019-05-30 202.21.111.170

Манайхан 17 төрлийн бичиг баримтыг хуурамчаар хийж виз мэдүүлдэг юм байна лээ татвар, даатгал гэрлэлтийн лавлагааг хүртэл гээндээ ч гоондоо ч байгаа

Avatar

ddd 2019-05-30 49.0.137.181

Технологи хөгжөөд цахим виз хүртэл гарчихаад байхад энэ муу со-нууд хүнд виз өгөх гэж 3 сар болно. маш олон хүнийг ажил
амьдралгүй болгож байна. энэ олон төлөөлөн гүйцэтгэх нэртэй юмнуудаа татан буулгаад өөрсдөө хэдэн сайн ажилтан аваад түргэн шуурхай үйлчлэх хэрэгтэй. хаана тэгж өдөртөө 1000-аараа хандаад байгаан. худлаа оочир дараалал үүсгэж, оочироо зарж, хүнд срутал гаргаж байга биз..хүний 5 сая төгөрийг бүтэн 2-3 сар банкинд байршуулна. цаанаа хүү нь өсөөд л явж байга.

Avatar

Зочин 2019-05-30 103.14.36.226

Хаан заяат монгол та зарлиг буулгаад бүгдийг нь шийдчихээч

Avatar

Болор 2019-05-30 202.9.43.99

Муу хогийн солонгосууд үхсэндээ хүнд дээрэнгүй ханддаг бнаа.Монголын залуус эртхэн амьдралаа дээшлүүлэхийн төлөө тэнд очиж ажил хийж бга болохоос эх оронгүй очих газаргүйдээ очоогүй байлтай!

Avatar

Зочин 2019-05-30 202.9.45.200

БНСУ д зорчих Монголчуудын тоо өссөн учир виз олголтонд нарийн шалгуураар хандаж байгааг ойлгож бнаа ! Виз олгоход 70-90 хоног зарцуулж байгааг ерөөсөө ойлгож өгөхгүй бна л даа ! Хөгжиж бга бага буурай орны иргэн гэхээр л ингэж хандаад бну л гэж бодох юм даа !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж