С.Ганбаатар цензургүй ярина

Хуучирсан мэдээ: 2015.06.05-нд нийтлэгдсэн

С.Ганбаатар цензургүй ярина

УИХ дахь бие даагч гишүүн С.Ганбаатар “Цензургүй яриа” нэвтрүүлгийн ирэх Даваа гаригийн зочноор уригджээ. Ямар ч үед, аль ч сэдвээр цензургүй ярьдаг эрхэм гишүүн нэвтрүүлэгт орж, цензургүй ярина гэдэг сонирхол татаж байна. Түүнээс гадна өнөөгийн халуун сэдэв болоод  Оюутолгой, Тавантолгойн талаар тэрээр юу ярих нь олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж байгаа юм. Учир нь тэрээр МАН засагт орох мэдээлэл сураг ч үгүй байхад “МАН ичих ч үгүй МАНАН-тана гэдэгт би итгэлтэй байна” гэсэн ярилцлага өгч нууц байсан мэдээллийг илчилж байсан удаатай. Мөн Оюутолгойн асуудлаар ч олон баримт дэлгэж, халз мэтгэлцээн хийх зэргээр шуугиан тарьж байв. Тиймээс түүний цензургүй яриа гал асаана гэсэн хүлээлт олон нийтийн дунд үүсчээ.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж