2014-2015 оны NBA-гийн аваргын төлөө тоглохоор “Кливлэнд Кавельерс” – “Голдэн Стэйт” багууд үлдээд байгаа билээ. Хоёр багийн цувралын эхний тоглолт өнөөдөр боллоо. “Голдэн Стэйт”-ын талбай дээр болсон энэхүү тоглолтод талбайн эзэд нэмэлт цагт 108-100 оноогоор хожлоо.
ЦУВРАЛ 1:
“Кливлэнд Кавельерс” – “Голдэн Стэйт” 100-108 (29–19, 22–29, 22–25, 25–25, OT: 2–10)
Тоглолтын эхний хагаст Клевлэнд 51-48-аар гурван оноогоор илүү гарсан. Гэвч төгсгөлийн дөрөвдүгээр үед Леброн Жеймс шидэлтээ алдсанаар 98-98 онооны харьцаагаар тэнцсэн. Ингээд нэмэлт цагт “Голдэн Стэйт”-ын залуус илүү байж, (108-100) эхний тоглолтод хожлоо.
Тус тоглолтод Стивэн Карри 26 оноо, 8 оновчтой дамжуулалтыг үзүүлсэн бол эсрэг багаас Леброн Жеймс 44 оноо, 8 самбараас бөмбөг авсан ч багаа хожилд хүргэж чадсангүй. Цувралын хоёр дахь тоглолт даваа гаригийн өглөө “Голдэн Стэйт”-ын талбай дээр болно. Энэхүү тоглолт Улаанбаатарын цагаар 09.00-д эхлэх юм.
Тоглолтуудын цагийн хуваарь /Улаанбаатарын цагаар/:
Тоглолт 1. 6-р сарын 5, "Голдэн Стэйт" (“Кливлэнд Кавельерс” – “Голдэн Стэйт” 100-108)
Тоглолт 2. 6-р сарын 8, Даваа гараг, 09.00 "Голдэн Стэйт"
Тоглолт 3. 6-р сарын 10, Лхагва гараг, 10.00 "Кливлэнд Кавельерс"
Тоглолт 4. 6-р сарын 12, Баасан гараг, 10.00 "Кливлэнд Кавельерс"
Тоглолт 5. 6-р сарын 15, Даваа гараг, 09.00 "Голдэн Стэйт"
Тоглолт 6. 6-р сарын 17, Лхагва гараг, 10.00 "Кливлэнд Кавельерс"
Тоглолт 7. 6-р сарын 20, Бямба гараг, 10.00 "Голдэн Стэйт"
Ч.БОЛОР