Зеленскийн ачаар Украинд эргэж ирсэн Саакашвили анхны мэдэгдлээ хийв

Хуучирсан мэдээ: 2019.05.30-нд нийтлэгдсэн

Зеленскийн ачаар Украинд эргэж ирсэн Саакашвили анхны мэдэгдлээ хийв

Зеленскийн ачаар Украинд эргэж ирсэн Саакашвили анхны мэдэгдлээ хийв

Грузины Ерөнхийлөгч асан, Одесс мужийн захирагч байсан Михаил Саакашвили Украинд эргэн ирснийхээ дараа анхныхаа мэдэгдлийг хийсэн талаар “РИА Новости” агентлаг мэдээлжээ. Тэрбээр мэдэгдэлдээ украинчууд өөрийг нь хайрладаг болохыг тэмдэглэсэн байна.

Саакашвили "Ард түмний сэтгэл хөдлөлийг харж байна уу. Энэ улс оронд намайг хайрладаг хүн олон бий " хэмээн хэлжээ. Мөн тэрээр хилийн хамгаалалтын ажилтан бүсгүй өөрийг нь санасан тухайгаа хэлсэн талаар ч ярьсан байна. Саакашвили Польшоос Украинд онгоцоор нисэн ирсэн талаар өмнө нь тус агентлаг мэдээлжээ.

Украины Ерөнхийлөгч асан Петр Порошенко 2017 оны долдугаар сард Саакашвилигийн Украины иргэншлийг цуцлах шийдвэр гаргасан аж. Гэвч тус улсын одоогийн Ерөнхийлөгч Владимир Зеленский Саакашвилигийн Украины иргэний харъяаллыг цуцалсан Петр Порошенкогийн 2017 оны долдугаар сарын 26-ны өдрийн 196 тоот тогтоолыг хүчингүй болгожээ.

Өмнө нь Саакашвили Украиныг Европын тэргүүлэх улс болгохын төлөө тэмцэхээ амалжээ. Түүнчлэн түүний "Шинэ хүчний хөдөлгөөн" нам Украины Дээд Радагийн сонгуульд оролцохыг мэдэгджээ.

Эх сурвалж: RT, 112 Украина

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж