Цагаан ордны ойролцоо өөрийгөө шатаажээ

Хуучирсан мэдээ: 2019.05.30-нд нийтлэгдсэн

Цагаан ордны ойролцоо өөрийгөө шатаажээ

Цагаан ордны ойролцоо өөрийгөө шатаажээ

АНУ-ын Цагаан ордны ойролцоо нэгэн эр өөрийгөө галдан шатаасан хэрэг өчигдөр  /2019.05.29/ гарсан тухай “New York Times” сонин мэдээлжээ. Тодруулбал, өдрийн 12.00 цагийн үед нэгэн эр Цагаан ордны урд байрладаг цэцэрлэгт хүрээлэнд алхаж яваад гэнэт өөрийгөө шатаан, гал дүрэлзүүлэн алхаж эхэлсэн байна. Удалгүй аюулгүйн албаныхан ирж галыг унтраан эмнэлэгт хүргэсэн гэнэ. Хэн болох, яагаад ийм үйлдэл гаргах болсныг нь хараахан тогтоож чадаагүй байгаа этгээдийн түлэгдэлтийн зэрэглэл өндөр байгаа учир эрчимт эмчилгээний тасагт эмчилж байгаа аж.

Тухайн үед цэцэрлэгт хүрээлэнд зугаалж байсан хүмүүс гар утсандаа болсон үйл явдлыг бичиж авсан нь цахим сүлжээнд таржээ. Аюулгүйн албаныхны үзэж буйгаар тэр эрийг гал дүрэлзэж байхад тайван алхаж байсан нь зориулалтын галаас хамгаалах материалаар хийгдсэн хувцастай байсан байж магадгүй гэнэ. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-ны өдөр мөн үүнтэй төстэй хэрэг гарч байсан юм байна.

Эх сурвалж:NYTIMES

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж