Унгарын нийслэл Будафешт хотын Дунай мөрөнд жуулчдын усан онгоц осолдсоны улмаас БНСУ-ын долоон иргэн амиа алдаж, 19 хүн сураггүй болсон тухай БНСУ-ын Гадаад хэргийн яамнаас өнөөдөр /2019.05.30/ мэдээлжээ. Мөн долоон хүн биеийн байдал нь хүнд эмнэлэгт хүргэгдсэн байгаа гэнэ.
Орон нутгийн цагаар лхагва гаригийн оройн 22.00 цагийн орчимд өөр завьтай мөргөлдсөний улмаас осолдсон усан онгоцон дээр БНСУ-ын 33 иргэн, хөлгийн багийн хоёр Унгар иргэн байжээ
ГХЯ-ны мэдэгдэлд дурдсанаар, сураггүй болсон БНСУ-ын 19 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хүчтэй аадар бороо орж байгаатай холбоотойгоор эрэн хайх, аврах ажиллагаанд хүндрэл учраад байгаа аж. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин уг асуудлаар Унгарын талтай хамтран боломжтой бүх арга хэмжээг авахыг холбогдох албаныханд үүрэг болгоод байгаа ба Унгар луу төлөөлөгчдөө яаралтай илгээхээр болжээ.
Эх сурвалж: KOREATIMES