Хөөсөнцөр нурсан барилга “Тэнгэрлэнд” ХХК-ийнх байжээ

Хуучирсан мэдээ: 2015.06.05-нд нийтлэгдсэн

Хөөсөнцөр нурсан барилга “Тэнгэрлэнд” ХХК-ийнх байжээ

Пасадны хөөсөнцөр нурсан барилга “Алтай констракшн” ХХК-ийнх биш “Тэнгэрлэнд” ХХК-ийнх байжээ

“Тэнгэрлэнд” ХХК-ийн 13 давхар барилга.

Хан-Уул дүүргийн XV хороо, “Алтай констракшн ХХК”-ийн “Нархан” хотхоны 65 дугаар байрны 13 давхрын гаднах пасадны хөөсөнцөр, шавардлаг ховхорч унан оршин суугчдын бухимдалыг төрүүллээ гэсэн мэдээ өчигдөрийн бороотой уралдан олон сайтад бичигдсэн. Тэгвэл дээрх компанийхан тайлбар өгөхдөө “Манай хотхоны зүүхэн талд “Тэнгэрлэнд” ХХК-ийн 13 давхар нэг блок барилга баригдсан. Тус барилгын гадна дулаалгын фасадны ажил чанаргүй хийгдэж дээрхи асуудал үүссэн. Гэтэл манай компанийн барилгыг олон нийтэд чанар муутай баригдсан хэмээх ташаа мэдээлэл тараагдаж буруу ойлголт өгсөнд гомдолтой байна” гэж залруулга өгсөн юм. “Нархан” хотхон нь 2005 онд ашиглалтад орсон бөгөөд одоо болтол захиалагчдынхаа урмыг өчүүхэн ч хугалаагүй билээ.  

“Алтай констракшн" ХХК-ийн “Нархан” хотхон

Нэмж хэлэхэд “Тэнгэрлэнд” ХХК-ийн дээрх барилгыг мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон бусад холбогдох байгууллагууд шалгаж байна.

У.БАЯРАА

Эх сурвалж: www.breakingnews.mn

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж