Монгол Улс өрсөлдөх чадвараар дахин сүүлээсээ 2-т бичигджээ

Хуучирсан мэдээ: 2019.05.30-нд нийтлэгдсэн

Монгол Улс өрсөлдөх чадвараар дахин сүүлээсээ 2-т бичигджээ

Монгол Улс өрсөлдөх чадвараар дахин сүүлээсээ 2-т бичигджээ

Швейцарт төвтэй Олон улсын удирдлагын хөгжлийн хүрээлэнгээс /International Institute for Management Development, IMD/ гаргадаг дэлхийн улс орнуудын өрсөлдөх чадварын жагсаалтыг танилцуулжээ.  Тус байгууллага энэхүү жагсаалтыг 1989 оноос хойш жил бүр гаргаж байгаа юм. Уг жагсаалтад Монгол Улс 63 орноос 62-т жагсчээ.

Эдийн засгийн бодит өсөлт, Засгийн газрын оновчтой бодлого, бизнесийн салбарын өгөөж, дэд бүтцийн хөгжил, гадаад худалдаа зэрэг 258 үзүүлэлтээр 63 улсыг харьцуулдаг энэхүү үнэлгээнд Сингапур 2010 оноос хойш анх удаа уг жагсаалтыг тэргүүлснийг IMD-гийн цахим хуудсанд гарсан хэвлэлийн мэдээнд онцолсон байна. Тус улс байраа ахиулж нэгдүгээрт бичигдэхэд дэвшилтэт технологийн дэд бүтэц, мэргэшсэн ажиллах хүчний хүрэлцээтэй байдал, цагаачлалын таатай хууль тогтоомж болон бизнес эрхлэх таатай нөхцөл чухал нөлөө үзүүлсэн гэдгийг холбогдох албаныхан онцолж байна.

Жагсаалтын хоёрдугаарт, Хон Конг орсон бол АНУ тэргүүлэх байр сууриа алдаж, гуравдугаарт бичигдсэн байна. Харин дөрөвдүгээрт, Швейцар, тавдугаарт, АНЭУ, зургаад Нидерланд, долоод Ирланд, наймдугаарт Дани, есдүгээрт Швед, аравдугаарт Катар оржээ. Газрын тос, хий үйлдвэрлэгч улс орнуудын өрсөлдөх чадвар нэлээн хэдэн байраар ахисан байна. Азийн орнуудаас өнгөрсөн жил Таланд Япон хоёрын байр солигдож тайланд 25-д, Япон 30-д жагсчээ.  Ази, Номхон далайн улс орнуудын үзүүлэлт харьцангуй байгаа аж.

Харин уг жагсаалтад улс төрийн хямралтай, инфляцийн түвшин хоёр сая давсан Венесуэл улс сүүл мушгиж,  Монгол Улс сүүлээсээ хоёрт буюу Венесуэлийн өмнө бичигджээ. Манай улсын хувьд сүүлийн гурван жил ийнхүү сүүлээсээ хоёрдугаарт бичигдэж байна. Харин 2014 онд 57 дугаарт буюу Грек, Аргентин, Хорват, Венесуэлийн өмнө орж байв.

Эх сурвалж:ECONOMICTIMES

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж