Челси Европа лигийн аварга болов

Хуучирсан мэдээ: 2019.05.30-нд нийтлэгдсэн

Челси Европа лигийн аварга болов

Челси Европа лигийн аварга болов

Европын хөлбөмбөгийн УЕФА Европа лигийн шигшээ тоглолт Азербайжан улсын нийслэл Баку хотын Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Энэ жилийн шигшээ тоглолтонд Английн Арсенал болон Челси клубууд шалгараад байсан юм. Хоёр баг хоёулаа Европа лигийн шигшээд тус бүртээ 2 дахь удаагаа шалгараад байсан бөгөөд Челси 2013 онд түрүүлж байсан. Харин Арсенал 2000 оны шигшээд шалгарсан ч Турк улсын Галатасарайд хожигдож байжээ. Челси хошой цомын төлөө тоглох бол Арсенал анхны Европа лигийн цомын төлөө талбайд гарсан юм.

Тоглолтын эхний хагаст гоолгүй өндөрлөсөн бол II хагаст нийт 5 удаа хаалганы тор хөдөлсний 4 нь Челси клубынх байсан юм. Экс Арсеналын довтлогч О.Жиру эхний гоолыг мөргөж оруулсан бол түүнээс 10 минутын дараа Педро багийнхаа тэргүүллийг баталгаажуулсан гоолыг оруулсан. Удалгүй Э.Азар 11 метрийн цохилтоор тоглолтын хувь заяаг шийдсэн гоолыг оруулсан бол 72 дахь минутанд дахин нэг гоол оруулж Э.Азар дубль хийв. Харин Арсенал клубээс ганц гоолыг А.Ивоби 16 метрийн гаднаас гайхалтай цохилтоор нэг гоол оруулсан юм.

Ийнхүү бүтэн 9 сар үргэлжилсэн хөлбөмбөгийн Европа лиг өндөрлөж, энэ улирлын аваргаар Английн Челси клуб 2 дахь удаагаа шалгарав.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж