Сайн дурын багш нар бэлтгэгдлээ

Хуучирсан мэдээ: 2019.05.30-нд нийтлэгдсэн

Сайн дурын багш нар бэлтгэгдлээ

Сайн дурын багш нар бэлтгэгдлээ

Нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагатай хамтран хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн менежментийг сайжруулах, даван туулах чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн “Гамшигт тэсвэртэй хотууд” төслийг хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, өрхийн төвшинд болзошгүй гамшгийн эрсдэлийг бууруулах зорилгоор “Аюулгүй ирээдүй айл өрхөөс…” уриан дор “Эрсдэлгүй өрх-Аюулгүй хөрш” сэдэвт аяныг өрнүүлж байна.

“Эрсдэлгүй өрх-Аюулгүй хөрш” сэдэвт аяны хүртээмжийг нэмэгдүүлэх төслийн гамшгийн менежментийн багийн гишүүдэд дэмжлэг үзүүлэх  зорилгоор сайн дурын багш бэлтгэх сургалтыг энэ сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтад 9 дүүргийн төсөл хэрэгжиж буй зорилтот 9 хорооны 54 иргэнийг хамруулан, гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг, чадварыг олон нийтэд олгох “Бэлэн бай” сургалтын модулийн орон нутгийн сургагч багшаар бэлтгэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж