Дуучин Г.Ариунбаатар ОХУ-д амьдарна

Хуучирсан мэдээ: 2019.05.30-нд нийтлэгдсэн

Дуучин Г.Ариунбаатар ОХУ-д амьдарна

Дуучин Г.Ариунбаатар ОХУ-д амьдарна

Монгол Улсын гавьяат жүжигчин, Буриад улсын Төрийн соёрхолт, дуучин Г.Ариунбаатар ОХУ-ын Санкт-Петербургийн Мариинскийн театрт гэрээгээр ажиллахаар болжээ. Тэрбээр өнгөрөгч гуравдугаар сард Буриадын Дуурь, бүжгийн театрын тайзнаа “Риголетто” дуурийн гол дүрд тоглоод ирсэн байна.

Дуучин Г.Ариунбаатар уран бүтээлийнхээ талаар ярихдаа “Би саяхан Буриадын Дуурь, бүжгийн театрт “Риголетто” дуурьт дуулаад ирсэн. Одоо зургадугаар сарын 1-нээс ОХУ-ын Санкт-Петербургийн Мариинскийн театрт үндсэн ажил маань эхэлж байгаа. ОХУ-д амьдрахаар бичиг баримт бүрдүүлэх гээд удаан хугацаанд визээ хөөцөлдөж, сая нэг юм эцэслэгдэж байна. Удахгүй ОХУ руу явна. Тэндээ ОХУ-ын Санкт-Петербург хотноо ажиллаж, амьдрахаар суурьшина. Тэнд очоод уран бүтээлийнхээ дараа дараагийн төлөвлөгөөг гаргана даа” гэдгийг хэлсэн юм.

Харин “Авьяаслаг монголчууд” гэж шоуны шүүгчээр дахин ажиллах талаар асуухад “Би “Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн шүүгчээр ажиллахдаа өөртөө туршлага нэмье. Монголынхоо авьяастнуудыг нэг шоу нэвтрүүлгээр ч гэсэн сонсож үзэх мэдрэмж нь их сонирхол татсан. Үнэхээр монголчуудын маань авьяас дундрашгүй байдаг юм байна. Өөрөө шүүлгэж явсан хүний хувьд шүүгч байх өндөр хариуцлаггыг мэдэрлээ. Дараа жилийн шоуны шүүгчээр ажиллах эсэхийг сайн хэлж мэдэхгүй байна” гэв.

Монголын дуурийн урлагийн алдарт баритон Г.Ариунбаатар 23-хан насандаа Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм цол хүртэж, 2016 онд "Чингис хаан" одонгоор шагнуулсан билээ. Тэрбээр Цагдаагийн ерөнхий газрын "Сүлд" чуулгад дуучнаар ажиллаж байгаад, урилгаар ОХУ-ын Санкт-Петербургийн Мариинскийн театрт, улмаар Буриадын Дуурь бүжгийн эрдмийн театрт ажиллах болсон юм.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж