Хүүхэд бүр бэлэгтэй байг

Хуучирсан мэдээ: 2015.06.05-нд нийтлэгдсэн

Хүүхэд бүр бэлэгтэй байг

Долоо хоногийн твиттер тоймыг хүргэж байна. (VI.01-05)

Энэ долоо хоногийн эхний өдөр “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” буюу зургадугаар сарын 1 байсан. Харин энэ өдөр хотын төвд гуйлга гуйж хүүхдийн фото агшин нийгмийн сүлжээнд тархсан юм. Энэ зургийн тайлбар жиргээчид “Эвий дээ … амьдралд “хорсолгүй” мундаг том эрх хүн болж, үр хүүхдээ жаргаах биздээ. Бизнесээ багаас нь бүр 0-см эхлүүлбэл арай илүү ухааждаг юм болов уу. “Сони” компанийг үндэслэгч багадаа тамхи зардаг байсан гэсэн” гэж өөрсдийн бодлоо бичиж байсан юм. Үнэхээр эх үрсийн баярын тухай сэтгэл эмзэглүүлсэн энэхүү фото агшин нийгмийн нэгэн үзэгдлийг харуулаад авлаа.

@DeTuvshintur: Эх үрсийн баярын тухай сэтгэл эмзэглүүлэм, нийгмийн бодит үнэнийг өгүүлэх зураг юмсанжээ! #Яалтай

В.Энхтамир@shuubur  Эвий дээ… амьдралд "хорсолгүй" мундаг том эр хүн болж үр хүүхдээ жаргаах биз дээ..

Т.ТӨР@EnkhturTumur Сони компаниг үндэслэгч багадаа тамхи зардаг байсан гэж сонссон

$ vs ₮@hostelsmongolia  Ер нь бизнесээ багаас нь бүр 0-с эхэлүүлбэл арай илүү ухааждаг юм боловуу гэж боддын шдээ

Т.ТӨР@EnkhturTumur  Багаас нь зөв ажилд сургаснаар буруудахгүй л байхаа

Tumentsetseg@tuka40455527 Jun 2

@hostelsmongolia хэцүү байдаг ч том, жижиг алдаанаасаа суралцаад улам чанаржиж чаддаг юм шиг.

$ vs ₮@hostelsmongolia Гэхдээ уйгагүй хөдөлмөр л амжилтанд хүргэнэ.

 

Дагагчийн тоогоор Барак Обамагийн амжилтыг эвдсэн Брюс Женнер

Өнгөрч буй долоо хоногт дэлхийн нийтийн анхаарлын төвд Реалити шоуны од Ким Кардашианы хойд эцэг Брюс Женнер трансжендер эмэгтэйн дүрээр “Vanity Fair” сэтгүүлийн нүүрийг чимсэн явдал байсан юм. Америкийн хөнгөн атлетикийн тамирчин, олимпийн аварга, трансжендер Брюс Женнер буюу Кэйтлен Женнер Геннисийн шинэ дээд амжилтыг тогтоосон явдал байв. Тэрбээр анх удаа твиттер аккаунт нээж, “Vanity fair” сэтгүүлийн нүүрт гарсан зургаа дэлгэн дөрвөн цаг гурван миунтын дотор нэг сая дагагчтай болсон байна. Түүнээс өмнө энэхүү дээд амжилтыг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама тогтоосон бөгөөд дөрвөн цаг 52 минутын хугацаанд сая дагагчтай болж байсан юм. Хамгийн богино хугацаанд сая дагагчтай болсон Кэйтлен Женнер 1970-аад оны үед эрэгтэйчүүдийн 10 төрөлт буюу декатлонаар дэлхийн дээд амжилтыг гурван удаа шинэчлэн тогтоожээ. 

Өдгөө 65 настай Брюс Женнер нүүрний хэлбэр өөрчлөх косметик  мэс засал, хөхний имплант хийлгэсэн боловч хүйс солих мэс засал хараахан хийлгээгүй байгаа аж.

Брюс Женнер одоогоос жилийн өмнө  трансжендер гэдгээ нийтэд дэлгэсэн юм. Шүүмжлэгчид түүнийг нэр алдар, мөнгөний төлөө эмэгтэй хүн болсон хэмээн буруушааж байгаа билээ.

Сонирхуулахад, реалити шоуны од Ким Кардашианы ээж Крис Женнер нь Кэйтлен Женнертэй 23 жил ханилсан бөгөөд тэд Кендалл, Кайли гэсэн охидтэй юм.

ЦАХИМ БОЛЖМОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж