Японы К.Нишикори Францын Цонгаг хожив

Хуучирсан мэдээ: 2019.05.30-нд нийтлэгдсэн

Японы К.Нишикори Францын Цонгаг хожив

Японы К.Нишикори Францын Цонгаг хожив

Мэргэжлийн талбайн теннисний энэ оны хоёр дахь “Их дуулга” болох Францын нээлттэй тэмцээн Парис хотод болж байна. “Roland Garros” теннисний спорт цогцолборт дэлхийн шилдэг теннисчид өрсөлдөөнөө эхлүүлж, шилдэг 32 теннисчин эхнээсээ тодорч эхэллээ.

Өнгөрсөн шөнө болсон эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн хоёрдугаар тойрогт Японы К.Нишикори Францын Ж.Цонгаг 4:6, 6:4, 6:4, 6:4-өөр хожжээ. Бэртлийн улмаас жил орчим талбайд гараагүй байсан Цонга 2019 оноос эргэн бэлтгэлдээ орсон ч энэ жилийн хоёр дахь "Их дуулга"-ыг хоёрдугаар тойргоос өндөрлүүллээ.

Ази тивийн тэргүүн тоглогч К.Нишикори тус тэмцээнд долоод эрэмбэлэгдэн тоглож байна. Түүний дараагийн өрсөлдөгч 31-т эрэмбэлэгдсэн Сербийн Л.Дере юм.

К.Нишикоригоос гадна Францын нээлттэй тэмцээний 2015 оны аварга Швейцарийн С.Вавринка, 2009 оны аварга, “Швейцарь цаг” хочит алдарт Рожер Федерер, аваргаа хамгаалан тоглож байгаа Испаний Рафаэль Надал нарын шилдгүүд гуравдугаар тойрогт үлдлээ.

Өнөө шөнө ганцаарчилсан төрлийн хоёрдугаар тойргийн үлдсэн тоглолтууд болж, шилдэг 32 теннисчин бүрэн тодорно.

Ирэх зургадугаар сарын 9-ий өдрийг хүртэл үргэлжлэх Францын нээлттэй тэмцээний энэ жилийн шагналын сан 4,2 сая еврод багтаж байна. Тэмцээний эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрөлд түрүүлсэн теннисчид тус бүр 2,3 сая еврогийн шагнал хүртэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж