Хөлбөмбөгчин хүүгийн дурсгалыг хүндэтгэж талбайг шинэчлэхээр болжээ | News.MN

Хөлбөмбөгчин хүүгийн дурсгалыг хүндэтгэж талбайг шинэчлэхээр болжээ

Хөлбөмбөгчин хүүгийн дурсгалыг хүндэтгэж талбайг шинэчлэхээр болжээ

Хөлбөмбөгчин хүүгийн дурсгалыг хүндэтгэж талбайг шинэчлэхээр болжээ

Азийн хөлбөмбөгийн холбооны дэмжлэгтэйгээр нийслэлийн Баянзүрх дүүргийн 79-р сургуулийн талбайд хөлбөмбөгийн талбайг засварлаж, шинээр ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлыг хийж эхэлжээ. Уг шинэ талбайг ирэх есдүгээр сарын 1-ээс өмнө ашиглалтад оруулах бөгөөд өнөөдөр /2019.05.30/ 10:00 цагаас болох арга хэмжээнд Монголын хөлбөмбөгийн холбоо болон сургуулийн хамт олон оролцох юм. Хөлбөмбөгийн шинэ талбайн нээлтийн арга хэмжээний үеэр хүүхдийн хөлбөмбөгийн “Грассруутсс” баярын арга хэмжээ мөн зохион байгуулагдаж, талбайг шинэчлэн засварлах болсныг дуулгах аж.

Азийн хөлбөмбөгийн холбооноос тусгайлан 79 сургуулийг онцлон дэмжсэний учир нь өнгөрсөн жил энэ сургуульд нэгэн харамсалтай үйл явдал болсон юм. Тодруулбал, 2018 оны зургадугаар сарын 20-ны өдөр 11 настай хүү хөлбөмбөг тоглож байгаад хаалганы хөндлөвч төмөрт дарагдан амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Бяцхан хүү хөлбөмбөгт бүхий л зүйлээ зориулж, идэвхтэй тоглодог хүүхдийн нэг байсан юм.

Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Шейх Салман Бин Халиф Монголын Хөлбөмбөгийн холбооны урилгаар манай улсад айлчлахдаа хөлбөмбөгийн спортыг сонгон хичээллэж байсан бяцхан хүүгийн дурсгалыг хүндэтгэж талбайг шинэчлэн засварлаж өгөхөөр амалсан. Мөн тухайн үед Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан С.Батболд энэхүү санаачилгыг хүлээн авч хөлбөмбөг хөгжүүлэхэд шаардлагатай бүхий л зүйлээр хангахаа хэлж байсан юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
10
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

aagii 2019-05-30 203.91.119.50

setgvvlch ta arai uvm bishvv baga naadaarai tanii bichsen zvil chin saihan sanagdahgvi bn shvv arhi uuddagvi hvn howor shvv ard vldsen aaw eej emee ah egch dvv nartai hvvhed bsan uvm shvv haraa hynaltgvi ch geh shig ta nvdeeree harsan uvmuu araich dee hen durtain hvn doromjil boldog gej bodoj bwal endvvrel shvv

Avatar

Зочин 2019-05-30 66.181.182.213

Сэтгүүлч ухаантай ороолон минь, мэдээрхүү юм сараачиж байгаа бол өөрийнхөө бөндгөрийн хэмжээгээр чалчихаа боль, архины хамааралтайг нь чи тийм сайн мэдэх юмуу, хүний үхэл ард нь үлдсэн эцгийн зовлонгоор ингэж наадаж болохгүй байх шүү

Avatar

Зочин 2019-05-30 203.91.119.50

haramsaltaigaar ongorson dvv mini gehdee zowlon dawh gej unaj bvderch ywaa er hvn shvv zow uvmaa olj bichihiig shaadaj bn gomdoltoi bn shvv zow zvitei um bichij bwl zvgeer bn shvv

Avatar

zochin 2019-05-30 203.91.115.243

Ардаа ийм их юм хийж өгөөд явдаг ёстой чухал хүү байж дээ. Илүү урт насалсан бол бидэндээ бүр ихийг хийж өгөх байсан нь дамжиггүй.

Avatar

Bat 2019-05-30 98.253.30.34

Tertee tergui bi shinchleed ogeo geed hun helj bhad neg ih Batbold oor demjuuleed bh shaardlaga n iy bdgiin. Utgagui iym bichihiin. Uurehiig n chi uur bi uuhilya gedeg shig l iym bolj.

Avatar

Zochin 2019-05-30 66.181.190.240

Zaabal ter shanalj ybaa aabiig n harluulj bichih shaardlaga baisiimuu bichij bgaa zuilee sain bodoj bich deeree shudtei uhree

Avatar

май шүү 2019-05-30 66.181.161.120

батболд хулгайчын реклам шиг ямар хачин л*****н юм бичээд бнаа олигтойхон мэдээлэл оруулаач сугаа

Avatar

Зочин 2019-05-30 66.181.168.199

амь насааа алдсан хүүхдийн асуудал сөхөхдөө ядаж эцгийг нь архины хамааралтай байсан мэтээр доромжлохоо боль чи муу. Эцэг нь хүүхдээ алаагүй, ажилдаа эзэн болж чаддаггүй, алдаагаа бусдаас хайдаг нөхдийн гайгаар хөөрхий хүү амь насаа алдсан бизпээ.

Avatar

Зочин 2019-05-30 203.91.118.180

Эвий дээ. Энэ зургийг харах бүрт энэ аавын оронд би байсан бол галзуурах байсан байх даа гэж бодогдоод хэдэн зулзага миь нүдэнд харагдаад нулимс цийлэгнэх юм даа. Нялх балчир үр хүүхдээсээ хагацна гэдэг эцэг эхүүдэд юутай хүнд зовлон бэ

Avatar

Зочин 2019-05-30 203.91.119.50

tiimee hvnii ami nas yrigdaj bhad aawiin buruutgaj bui uvm bichihe boliochee ter zowlon dawah geed geed ywaa er hvn hvn shvv dee gomfoj bn shvv

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж