Хөлбөмбөгчин хүүгийн дурсгалыг хүндэтгэж талбайг шинэчлэхээр болжээ

Хуучирсан мэдээ: 2019.05.30-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөгчин хүүгийн дурсгалыг хүндэтгэж талбайг шинэчлэхээр болжээ

Хөлбөмбөгчин хүүгийн дурсгалыг хүндэтгэж талбайг шинэчлэхээр болжээ

Азийн хөлбөмбөгийн холбооны дэмжлэгтэйгээр нийслэлийн Баянзүрх дүүргийн 79-р сургуулийн талбайд хөлбөмбөгийн талбайг засварлаж, шинээр ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлыг хийж эхэлжээ. Уг шинэ талбайг ирэх есдүгээр сарын 1-ээс өмнө ашиглалтад оруулах бөгөөд өнөөдөр /2019.05.30/ 10:00 цагаас болох арга хэмжээнд Монголын хөлбөмбөгийн холбоо болон сургуулийн хамт олон оролцох юм. Хөлбөмбөгийн шинэ талбайн нээлтийн арга хэмжээний үеэр хүүхдийн хөлбөмбөгийн “Грассруутсс” баярын арга хэмжээ мөн зохион байгуулагдаж, талбайг шинэчлэн засварлах болсныг дуулгах аж.

Азийн хөлбөмбөгийн холбооноос тусгайлан 79 сургуулийг онцлон дэмжсэний учир нь өнгөрсөн жил энэ сургуульд нэгэн харамсалтай үйл явдал болсон юм. Тодруулбал, 2018 оны зургадугаар сарын 20-ны өдөр 11 настай хүү хөлбөмбөг тоглож байгаад хаалганы хөндлөвч төмөрт дарагдан амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Бяцхан хүү хөлбөмбөгт бүхий л зүйлээ зориулж, идэвхтэй тоглодог хүүхдийн нэг байсан юм.

Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Шейх Салман Бин Халиф Монголын Хөлбөмбөгийн холбооны урилгаар манай улсад айлчлахдаа хөлбөмбөгийн спортыг сонгон хичээллэж байсан бяцхан хүүгийн дурсгалыг хүндэтгэж талбайг шинэчлэн засварлаж өгөхөөр амалсан. Мөн тухайн үед Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан С.Батболд энэхүү санаачилгыг хүлээн авч хөлбөмбөг хөгжүүлэхэд шаардлагатай бүхий л зүйлээр хангахаа хэлж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
10
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж