Л.Энх-Амгалан: 35 жилийн дараа ашиг өгөх төсөлд хөрөнгө оруулдаг тэнэг хүн байх уу?

Хуучирсан мэдээ: 2019.05.29-нд нийтлэгдсэн

Л.Энх-Амгалан: 35 жилийн дараа ашиг өгөх төсөлд хөрөнгө оруулдаг тэнэг хүн байх уу?

Л.Энх-Амгалан: 35 жилийн дараа ашиг өгөх төсөлд хөрөнгө оруулдаг тэнэг хүн байх уу?

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2019.05.29/ Оюутолгой төслийн хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэх үеэр УИХ-ын дэд дарга  Л.Энх-Амгалан "Оюутолгой төслийн өртөг дөрөв дахин өсч, 14.6 тэрбум ам.долларт хүрсэн"  гэдэг байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр "Оюутолгойн гэрээ байгуулагдахад нийт өртөг 4,1 тэрбум доллар байсан бол өнөөдөр 14,6 тэрбум ам.доллар болж дөрөв дахин өссөн. Монголын талыг Оюутолгойн төсөлд төлөөлж байгаа нөхдүүд 2048 онд Монгол Улс эхний ашгаа хүртэнэ гэж яаж хэлж чадаж байна аа. 35 жилийн дараа үр ашгаа хүртэх төсөлд хөрөнгө оруулдаг, хувьцаа эзэмшигч болдог тэнэг хүн гэж байдаг юм уу. Рио Тинто бол үнэхээр монголчуудын толгой дээр гараад суучихсан байна. Хөрөнгө оруулчихаад, хувьцаа эзэмшигчээ өрөнд оруулдаг төсөл гэж байх ёсгүй. Оюутолгойн ирээдүйн орлого 118 тэрбум доллар гэж тооцсон байдаг. Гэтэл тухайн үед зэсийн үнэ 4400 ам.доллар байсан. Одоо үнэ өсөөд 6200 ам.доллар байгаа. Яагаад зах зээлийн бодит үнийн тоогоо Монголын тал засч янзлаад Рио Тинтотой хэлэлцээрийн ширээний ард сууж болохгүй байгаа юм бэ. Бизнес бол байнгын хэлэлцээрийн үр дүн дээр л явагддаг. Бид 10 жил энэ мэт боломжоо алдлаа. Зөвхөн Оюутолгойг хангах цахилгаан станцаа барьж чадаагүйн улмаас 400 сая ам.доллараа алдчихаад сууж байна. Бид өдөр бүр ард түмэндээ хайртай гэж ярьдаг. Гэтэл ард түмнийхээ хүртэх ёстой үр өгөөж, хувьцааг, хувь эзэмшдэг төслийг ийм байдалд хүргэсэн УИХ-д сууж байгаадаа ичиж байна. Гэрээг үр ашигтай болгох олон хувилбар байгаа ч яагаад УИХ-д нэг ч удаа танилцуулдаггүй юм бэ. Би долоон жил УИХ-д суухдаа нэг ч хувилбар оруулж ирснийг санахгүй байна. Монголын талын 34 хувийг төлөөлж байгаа нөхөд өө. 2048 он гэхэд энэ орд чинь ашиглагдаад дуусчих юм биш биз дээ. Энийгээ хэлж чадахгүй сууж байдаг, ийм хариуцлагагүй байж болохгүй ээ. Зэсээ дагаж гардаг алт, мөнгө бусад дагалдах баялгийн тоо хэмжээ, тооцоо судалгааг хийж чадахгүй, хэлж чадахгүй ийм өрөвдөлтэй байж болохгүй" хэмээв.

Г.ХОРОЛ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж