БНХАУ-ын дарга Ши Жиньпин ирэх сарын 5-7-нд ОХУ-д айлчилж, Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно хэмээн тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лу Кан “Шиньхуа” агентлагт мэдэгджээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар тус улсад төрийн айлчлал хийх аж. Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалт ирэх сарын 6-8-нд болно. Өмнөд Хойд хөршийн удирдагчид жил бүр ээлжлэн албан ёсны эсвэл төрийн айлчлал хийдэг бөгөөд ирэх онд Ши Жиньпин ОХУ-д айлчлал хийх ээлж нь таарч байгаа юм байна.
Эх сурвалж:XINHUA