Хуучирсан мэдээ: 2015.06.05-нд нийтлэгдсэн

Амтат шарсан тахиатай KFC брэнд нийгмийн хариуцлагын хүрээнд Улаанбаатар Ротаракт клубтэй хамтран Нийслэл хот дахь асрамжийн газрын хүүхэд багачуудад, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой айлын хүүхдүүд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй KFC ресторанд нэг өдрийг хөгжилтэй өнгөрүүлж баяр хөөрийг бэлэглэдэг уламжлал тогтоод байгаа билээ.

Энэ удаад нээгдээд удаагүй байгаа KFC рестораны  Drive thru  буюу автомашинаасаа буулгүйгээр амтат шарсан тахиагаа захиалан авч явах боломжтой салбартаа хүүхэд залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолборын 4-12 насны 26 хүүхдүүдтэй халуун дулаан “Тэврэлтийн өдөр”-ийг хамтдаа өнгөрүүллээ. Тэврэлтийн өдөр гэсний учир нь хүмүүс тэврэлтээр дамжуулан хоорондоо найрсаг харилцааг бүрдүүлдэг бөгөөд бид нэгнээ тэвэрснээр чи ганцаараа биш, би чамайг хамгаалах болно гэсэн чин халуун сэтгэлээ илэрхийлдэг билээ. Өдөрлөгийн үеэр хүүхэд багачуудын дунд хөгжөөнт уралдаан тэмцээн зохион байгуулж, авъяас чадвараараа шалгарсан багт KFC-ийн хамт олны зүгээс гарын бэлэг гардуулсан билээ.

Өдөрлөгийн үеэр KFC брэндийн хамт олон цаашид ч энхрий бяцхан хүүхдүүдэд хайр халамжийг түгээдэг “Тэврэлтийн өдөр”-өө зохион байгуулахаа онцолж байлаа.

Танд сонирхолахад KFC – Энх тайвны өргөн чөлөө хэмээх энэхүү салбар маань АНУ-ын дэлхийн 100 шилдэг компанийн нэг YUM! Брэндс,inc -ийн   2 том брэнд болох KFC болон Piiza Hut–ийг нэг дор нээж, 2 сонголтыг хэрэглэгчдэдээ зэрэг олгож байгаадаа онцлог юм. Та бүхэн KFC, Pizza Hut-ресторануудад маань тухлан саатаж, амтат шарсан тахиа, алдарт пан пиццаг амтлан, хүүхэд багачуудаа бидний бэлдсэн тоглоомын талбайд тоглуулаарай.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж