Хоёр охин, хүүгээ “буудаж” шийтгэсэн эцгийг саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2019.05.29-нд нийтлэгдсэн

Хоёр охин, хүүгээ “буудаж” шийтгэсэн эцгийг саатуулжээ

Хоёр охин, хүүгээ “буудаж” шийтгэсэн эцгийг саатуулжээ

Японд лхагва гаригт гурван хүүхдээ сахилга баттай байлгахын тулд цахилгаан шоконд оруулдаг зүүгээр бууддаг зэвсэг хэрэглэн шийтгэсэн эцгийг саатуулсан байна. Китакюсю хотын өмнөд хэсэгт амьдардаг, 45 настай эрэгтэй цагдаад “13, 17 настай хоёр охин, 11 настай хүүгээ "дүрэм зөрчсөн" учраас сахилга баттай байлгах зорилгоор дээрх зэвсгийг ашигласан” хэмээн мэдүүлжээ.

Цагдаагийн ажилтны мэдээлснээр, 11 настай хүүгийн гар бага зэрэг түлэгдсэн бол охидын биед ил харагдах гэмтэл учраагүй аж.

Японд сүүлийн жилүүдэд хүүхдэд аливаа төрлийн хүчирхийлэл дарамт учруулах гэмт хэрэг өссөн байна. Тухайлбал, өнгөрсөн жил таван настай Юа Фунато охиныг аав нь сахилга баттай байлгах гэж зодож, өлсгөж алсан харамсалтай хэрэг гарчээ. Тухайн үед тус улсын Ерөнхий сайд Абэ Шинзо “Зүрх шимшрүүлсэн хэрэг” хэмээн хэлээд, цаашид энэ талаар дорвитой арга хэмжээ авахаа амласан байна.

Японы парламентын гишүүд өнөөдөр буюу тавдугаар сарын 29-ний лхагва гаригийн хуралдаанаараа эцэг эхчүүдийн зүгээс хүүхдэд бие махбодын шийтгэл оноохыг хориглох тухай хуулийн төслийг санал нэгтэй баталжээ.

Европын 50 гаруй орон хүүхдэд бие махбодын шийтгэл оноохыг хуулиар хориглосон байдаг аж. Зарим судлаачдын үзэж буйгаар, дээрх шийтгэл нь ямар ч үр дүнгүй.

Монгол Улс 2016 онд Хүүхэд хамгааллын тухай хууль баталсан бол түүнээс хойш хоёр жилийн дараа Непал хүүхдийг зодож шийтгэхийг хуулиар хориглосон байна. Япон улс Азидаа ийнхүү хүүхдийг зодож шийтгэхийг хуулиар хориглож буй гурав дахь улс болжээ.

Тус улсад хүүхдийн эсрэг гэмт хэрэг гарч, иргэдийг цочирдуулаад байгаа юм. Тодруулбал, өнгөрсөн мягмар гаригт хутгатай этгээд Кавасаки хотын автобусны буудал дээр зогсож байсан сурагч охид руу халдаж, нэг охин болон насанд хүрсэн эрэгтэй (охины аав байж болзошгүй)-н аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан билээ.

"NHK" сувгийн мэдээлснээр, 6-12 насны 16 охиныг шархдуулсан дунд эргэм насны гэмт этгээд өөрийгөө гэмтээж, улмаар шархаа даалгүй нас баржээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж