Ардчилсан намаас 300 гишүүн гарна

Хуучирсан мэдээ: 2019.05.29-нд нийтлэгдсэн

Ардчилсан намаас 300 гишүүн гарна

Ардчилсан намаас 300 гишүүн гарна

Ардчилсан намын 300 гишүүн намаасаа гарах болсноо өнөөдөр /2019.05.29/ мэдэгдлээ.

Тэд нийслэлийн Чингэлтэй, Баянзүрх болон бусад дүүргийн намын гишүүд аж. Ардчилсан намаас гарах болсон шалтгаанаа “Ардчилсан нам МАНАН мафийг дарж авах байтал шинэ МАНАН үүсгэж байна. Энэ намд шударга ёс гэж алга. Гишүүдийнхээ үгийг сонсдоггүй, үйл ажиллагаандаа татан оролцуулдаггүй. Зөвхөн Баянзүрх дүүргийн намын хороо нэг жилд гишүүдээсээ 189 сая төгрөгийн татвар, хураамж, төлбөр авдаг” гэв.

Мөн тэд Ардчилсан нам хувийн компани болчихлоо. Үг хэлэх эрх чөлөөгүй болж, тэрний хүн, энэний хүн гэж ялгаварлан гадуурхдаг болсон. Өнгөрсөн жилүүдэд АН-ын удирдлагууд намынхаа нэр хүндийг шороотой хутгасан. Ийм болгосон хүмүүсийг намаас зайлж, шинэчлэгдсэний дараа буцаж намдаа орно” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж