Сүүлийн 30 жил олдоогүй том маргад эрдэнэ Уралд олджээ

Хуучирсан мэдээ: 2019.05.30-нд нийтлэгдсэн

Сүүлийн 30 жил олдоогүй том маргад эрдэнэ Уралд олджээ

Сүүлийн 30 жил олдоогүй том маргад эрдэнэ Уралд олджээ

ОХУ-ын Свердловск мужийн "Мариинский прииск" уурхайгаас 1,6 килограмм жинтэй маргад эрдэнэ олдсоныг мужийн захиргаа мэдээлсэн байна.

Энэ нь сүүлийн 30 жил буюу 1990 оноос хойш олдож байгаа хамгийн том хэмжээтэй маргад болж байна. 1990 онд олдсон маргад хоёр илүү килограмм жинтэй байжээ.

Энэ ховор олдворыг уурхайн 260 метрийн шүнээс олборлосон байна. Шинэ олдвор хэмжээний хувьд төдийгүй хэлбэр дүрсийн хувьд ч ховорт тооцогдож байна. Учир нь, чулууны гадаргуу зүссэн мэт тэгшхэн ажээ.

Шинжээчид чулууг шинжилж үзээд гуравдугаар зэрэглэлийн маргад эрдэнэ гэж тодорхойлсон байна.

Ховор олдворыг худалдан авах эзэн аль хэдийн олдсон бөгөөд чулууг 32 сая рублеиэр үнэлжээ.

"Мариинский прииск" уурхайн ерөнхий захирал Евгений Василевскийн хэлснээр чулуу байгалийн унаган бүтцээрээ ховорт тооцогдохоор байгаа юм.

"Мариинский прииск" нь Оросын төрийн өмчийн "Ростех" корпорацийн бүрэлдэхүүнд багтдаг,  Оросдоо ганц байгаа маргад эрдэнийн уурхай юм. Харин Европ тивийн хэмжээнд томд орох уурхай. Энэ уурхайгаас жилдээ 150 орчим килограмм марга, 15 килограмм александрит, тав орчим тонн берилл олборлодог.

Энэ 2019 оны эхний улирлын байдлаар уурхай 40 орчим килограммов маргад олборлоод байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 43 хувиар илүү юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж