Мэдээллийн "Москва" агентлаг ОХУ-ын нийслэлийн дүүргүүдийн гэмт хэргийн 2018 оны статистикийг гаргасан байна.
Энэ үзүүлэлтээр Пресненский дүүрэг тэргүүлжээ. 2018 онд Пресненский дүүрэгт 2846 гэмт хэрэг бүртгэгдсэн байжээ. Үүний дараа Басманный дүүрэгт 2490 гэмт хэрэг, Марьинод 2421 удаагийн гэмт хэрэг бүртгэгдсэн байна.
Эдгээрээс гадна Таганский, Даниловский, Тверский дүүргүүд гэмт хэргийн гаралт өндөрт тооцогджээ.
Харин хамгийн цөөн гэмт хэрэг бүртгэгдсэн дүүргүүдэд Восточный (152), Молжаниновский (175) дүүрэг, шигүү хүн ам төвлөрсөн суурин газруудаас Внуково (217) байжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ