ОХУ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хийлгэсэн судалгаагаар одоогоос хамгийн эрэлттэй байгаа мэргэжил нь тогооч, худалдагч-кассчин ажээ.
26900 аж ахуйн нэгжийг судалгаанд хамруулсан байна. Судалгааны дүн гарахад худалдагч-кассчиныг 980 удаа, тогоочийг 862 удаа дурдсан байжээ. Харин гуравт мэргэжлийн сургалтын багш /557/, дөрөвдүгээрт хуульч /488/, нийгмийн хамгааллын ажилтан /483/ гэсэн хариултыг өгсөн байна.
Эдгээрээс гадна борлуулалтын мэргэжилтэн, хүүхдийн тусгай боловсролын багш, сувилагч, нягтлан бодогчийн мэргэжил хамгийн олонтаа дурдагдсан байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ