ЛеБрон Жэймсийн хүү 24 цагийн дотор 1 сая дагагчтай болжээ

Хуучирсан мэдээ: 2019.05.29-нд нийтлэгдсэн

ЛеБрон Жэймсийн хүү 24 цагийн дотор 1 сая дагагчтай болжээ

ЛеБрон Жэймсийн хүү 24 цагийн дотор 1 сая дагагчтай болжээ

NBA-ийн шилдэг тоглогч ЛеБрон Жэймсийн ууган хүү 14 настай Бронни Жэймс инстаграм хаяг нээгээд 24 цагийн дотор 1 сая гаруй дагагчтай болсон байна. Аав нь түүний инстаграм хуудастай болох эрхийг 2019 оны зун нээлттэй болгоно гэсэн амлалтдаа хүрснээр Бронни өөрийн гэсэн инстаграм хаягтай болжээ.

ЛеБрон хүүдээ өгсөн амлалтынхаа  талаар өөрийн 49 сая дагагчтай инстаграм хуудсандаа “Гурван жилийн өмнө түүнд 2019 оны зун инстаграм хуудас нээж болно гэж хэлж байлаа. Цаг хугацаа хурдан өнгөрчээ, Ямартай ч түүнийг минь дагаарай. Жич: Үзэн ядсан, сөрөг сэтгэгдэл үлдээвэл хаягаа хөтлөхгүй” хэмээн нийтэлсэн байна. Ингээд Броннигийн дагагчид маш хурдан нэмэгдэж эхэлжээ.

Есөн настайгаасаа эхлэн аавынхаа замналыг үргэлжлүүлэн сагсан бөмбөг тоглож эхэлсэн Бронни 10 настай байхдаа л коллежуудын сагсан бөмбөгийн тэтгэлэг авах саналуудыг авч эхэлсэн байна. Одоо тэрбээр умард эргийн “Blue Chips” багт “AAU” түвшинд тоглож байгаа аж. Дашрамд дурахад түүний өндөр 188 см гэнэ.

Эх сурвалж:TMZ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж