Сербийн арми байлдааны бэлэн байдалд шилжив

Хуучирсан мэдээ: 2019.05.29-нд нийтлэгдсэн

Сербийн арми байлдааны бэлэн байдалд шилжив

Сербийн арми байлдааны бэлэн байдалд шилжив

Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич тавдугаар сарын 28-ны өдөр зэвсэгт хүчний бүх анги, нэгтгэлдээ байлдааны бэлэн байдалд шилжих тушаал өгчээ. Энэ нь Косовогийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөгүй Косово-Метохия автономит эрхтэй мужид нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотой аж.

Серби иргэд олноороо оршин суудаг Метохия муж руу Косовогийн цагдаа, тусгай хүчнийхэн мягмар гаригийн өглөө орон нутгийн цагаар 06.00 цагийн үед хүч хэрэглэн довтолжээ. ОХУ Косовогийн энэхүү өдөөн хатгалгыг буруушаасан байна. НҮБ-аас Косовод үүссэн нөхцөл байдлыг тогтворжуулахыг уриалжээ.

Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич Парламентын хуралдаанд үг хэлэхдээ “Белград энх тайван, тогтвортой байдлыг хадгалахыг хүсч байна. Хэрвээ Приштина серб иргэдийн эсрэг хүчирхийллээ зогсоохгүй бол Серб улс хатуу хариу барих болно” гэж мэдэгджээ. Мөн тэрбээр гишүүдэд хандан “Дээд командлагчийн хувьд би цэрэг армиа байлдааны бэлэн байдалд байлгаж, Косовогийн хойд хэсэгт буй иргэдээ хамгаалах болно” хэмээн хэлжээ.

Өнгөрсөн мягмар гаригт болсон Косовогийн халдлагын үеэр нийт 19 хүнийг баривчилсаны дотор ОХУ-ын нэг иргэн байжээ. ТАСС агентлагийн мэдээлснээр, Косово дахь түр засаг захиргааны хэрэг эрхэлсэн НҮБ-ын төлөөлөгчийн газрын ажилтан болох Оросын иргэн Михаил Краснощековыг баривчлахдаа зодож гэмтээжээ. Краснощеков одоо эмнэлэгт эмчлүүлж буй юм байна. Серб дэх ОХУ-ын Элчин сайдын яам Косовогийн хүчнийхний халдлагыг буруушаагаад Краснощековыг нэн даруй суллахыг шаарджээ.

Косовогийн албан ёсны төлөөлөгчийн мэдээлснээр, халдлагын үеэр цагдаагийн таван ажилтан, зургаан серб иргэн шархадсан аж. Дээрх баривчилгааг Сербийн улстөрч Оливер Иванович, цагдаа Энвер Зумберри нарыг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд явуулсан гэж Косовогийн цагдаагийн газраас мэдэгдсэн байна.

Косово дахь НАТО-ийн энхийг сахиулах хүчин (KFOR) шаардлагатай бол хөндлөнгөөс оролцож, нөхцөл байдлыг тогтворжуулахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич тавдугаар сарын 27-ны өдөр “Бид Косово-Метохияг алдсанаа хүлээн зөвшөөрөх цаг болсон. Алийн болгон өөрсдийгөө хуурч суух вэ. Белград Приштинагийн хоорондох зөрчил мөргөлдөөнийг дуусгавар болгох хэрэгтэй” хэмээн хэлсэн байна.

Эх сурвалж: Reuters, AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж