АНУ-ын хориг “Huawei”-н мянга мянган хэрэглэгчийг хохироож байна гэв

Хуучирсан мэдээ: 2019.05.29-нд нийтлэгдсэн

АНУ-ын хориг “Huawei”-н мянга мянган хэрэглэгчийг хохироож байна гэв

АНУ-ын хориг “Huawei”-н мянга мянган хэрэглэгчийг хохироож байна гэв

АНУ Хятадын мэдээлэл технологийн “Huawei” компанид  хориг тавьж Америкаас технологи, эд анги худалдан авах эрхийг нь хязгаарласан. Харин “Huawei” компанийн зүгээс АНУ-ын уг үйлдлийг Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэж үзэн тус улсын шүүхэд ханджээ.

АНУ-ын хориг нь олон нийтийн эрх ашиг зөрчиж, тус компанийн мянга мянган хэрэглэгчийг хохироож байгаа төдийгүй “Huawei” компанийг зах зээлээс шахан гаргах гэсэн оролдлого хэмээн үзэж байгаагаа илэрхийлээд хоригийг хэрэгжүүлэхгүй байх шийдвэр  гаргана гэж найдаж байгаа гэв.

АНУ-ын Худалдааны яам энэ сарын дундуур Хятадын “Huawei” компанийг үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул занал учруулж байна гэж буруутган хар жагсаалтанд оруулснаар тус компани Америкийн үйлдвэрлэгчдээс технологи авах боломжгүй болсон юм. Түүнчлэн энэ компанийг зохих тусгай зөвшөөрөлгүйгээр “Google” тэргүүтэй Америкийн мэдээлэл технологийн салбарынхантай ажил хэрэг явуулахыг хориглосон.

Эх сурвалж:BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж