Үргэлж шинэ содон бургерээр үйлчлүүлэгчдээ баярлуулдаг Бургер Кинг брэнд энэ удаад маш содон сонирхолтой бургерийг танилцуулж байна.
Уг бургер нь Цангис жимсний соус, ил гал дээр шарсан үхрийн мах, шаржигнуур сонгино, бяслаг болон бяслагны соустай өвөрмөц амттай ШВЕД БУРГЕР ажээ. Швед улсын үндэсний хоолонд цангис жимсний соусыг өргөнөөр ашигладаг тул цангисны соустай бургер нь дэлхий дахинд Швед бургер хэмээн алдаршжээ. Сонирхолтой өвөрмөц амтыг туршиж ил галын болон чихэрлэг жимсний амтыг нэг бургерээс мэдрээрэй.
Мөн хүүхдийн баярыг тохиолдуулан хүүхдийн багцны тоглоом нэмэгдэж алдарт Pokemon цувралын Pikachu болон түүний найзуудын 6 төрлийн тоглоомтой болжээ.
“Дэлхийн стандартыг Монголд” уриатай Бургер Кинг брэнд нь дэлхийн 100 гаруй оронд, 18000 гаруй салбартайгаа үйл ажиллагаагаа явуулж дэлхийн хаана ч нэг стандартын дагуу нэг амтыг мэдрүүлж чаддаг байна.
Холбоотой мэдээ