Чанаргүй зээл 84.5 тэрбум төгрөгөөр өсчээ

Хуучирсан мэдээ: 2019.05.29-нд нийтлэгдсэн

Чанаргүй зээл 84.5 тэрбум төгрөгөөр өсчээ

Чанаргүй зээл 84.5 тэрбум төгрөгөөр өсчээ

Монголбанкнаас өнөөдөр /2019.05.29/  сар бүрийн ээлжит хэвлэлийн хурал хийлээ. Энэ үеэр өнгөрөгч дөрөвдүгээр сарын статистик мэдээллийг танилцууллаа.


МӨНГӨ, САНХҮҮГИЙН СТАТИСТИК

Мөнгөний нийт нийлүүлэлтийн 55.1 хувийг төгрөгийн хадгаламж, 15.2 төгрөгийн харилцах, 14.2 хувийг валютын харилцах, 12 хувийг валютын харилцах хэлбэрээр хадгаламжийн байгууллагуудад байршиж байгаа эх үүсвэр эзэлж байгаа бол үлдсэн 3.2 хувийг хадгаламжийн байгууллгуудаас гадуурх мөнгө эзэлж байна. 2019 оны дөрөвдүгээр сарын байдлаар нийт хадгаламжийн хэмжээ 13.8 их наяд төгрөгт хүрсний 80.4 хувийг иргэдийн хадгаламж бүрдүүлжээ. Иргэдийн нийт хадгаламжийн 19.4%, байгууллагын хадгаламжийн 25.9%-ийг гадаад валютын хадгаламж бүрдүүлж байна.

ЗЭЭЛИЙН СТАТИСТИК

Банкуудын зээлийн үлдэгдэл дөрөвдүгээр сарын байдлаар 17.5 их наяд төгрөгт хүрсэн. Иргэдэд олгосон зээлийн үлдэгдэл 28 хувиар өсч 9.1 их наяд төгрөгт хүрсэн. Харин хувийн байгууллагынх 15 хувиар өсч 8.2 тэрбум төгрөгт хүрчээ. Нийт зээлийн 15 хувийг иргэдийн зээлийн 1.6 хувийг , хувийн байгууллагын зээлийн 29 хувийг гадаад валютын зээл бүрдүүлж байна.

Нийт зээл 17.5 төгрөгт хүрч төгрөгийн зээл 14.9 их наяд, валютын зээл 2. 6 их наяд төгрөг байна. Зээлийн үлдэгдэл өмнөх сараас 182 тэрбум буюу 1.1 хувиар өссөн. Хэвийн зээл өмнөх сараас 31 тэрбум төгрөг буюу 0.2 хувиар өссөн. Чанаргүй зээл өмнөх сараас 84.5 тэрбум буюу 4.5 хувиар өссөн.

Хугацаа хэтэрсэн зээлийн 79 хувийг байгууллагын зээл бүрдүүлсэн бол нийт чанаргүй зээлийн 85 хувийг хувийн байгууллагын зээл бүрдүүлжээ.

ИПОТЕКИЙН ЗЭЭЛ

Тайлант сар буюу дөрөвдүгээр сард банкууд 923 зээлдэгчид 66.5 тэрбумын ипотекийн зээл шинээр олгосноос 45.2 нь хөтөлбөрийн 54.8 хувь нь банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл байв. Шинээр олгосон ипотекийн зээлийн жигнэсэн дундаж хүү өмнөх сараас 1.7 нэгж хувиар өмнөх оны мөн үеэс 0.8 нэгж хувиар тус тус буурчээ.

Ипотекийн нийт зээлийн үлдэгдлийн 74.3 хувь нь хөтөлбөрийн зээл, 23.6 хувь нь банкуудын өөрийн эх үүсвэрээр,2.1 хувь нь бусад эх үүсвэрээр олгосон зээл эзэлж байна. Орон нутгийн ипотекийн зээлийн 77.9 хувь нь хөтөлбөрийн зээл, 24.2 хувь нь өөрийн эх үүсвэрээр 0.82 нь бусад эх үүсвэрээр олгогджээ.

ХҮҮ

Иргэдээс татсан төгрөгийн хадгаламжийн ЖДХ 11.5 хувийн байгууллагаас татсан төгрөгийн хадгаламжийн ЖДХ 10.3 хувь байна.

Иргэдэд шинээр олгосон төгрөгийн зээлийн ЖДХ 17.9 хувийн байгууллагад олгосон төгрөгийн зээлийн ЖДХ 17.1 байна.

Иргэдийн төгрөгийн хадгаламжийн ЖДХ 11.7 хувийн байгууллагын төгрөгийн хадгаламжийн ЖДХ 11.1 хувьтай байна.  Иргэдийн төгрөгийн зээлийн ЖДХ 18.0 хувийн байгууллагын төгрөгийн зээлийн ЖДХ 15.6 хувь байна.

Э.АРИУН 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж