Ардчилсан Солонгост жүдочдоо хүндэтгэлтэйгээр угтан авчээ

Хуучирсан мэдээ: 2019.05.29-нд нийтлэгдсэн

Ардчилсан Солонгост жүдочдоо хүндэтгэлтэйгээр угтан авчээ

Ардчилсан Солонгост жүдочдоо хүндэтгэлтэйгээр угтан авчээ

Олон улсын жүдо бөхийн холбооноос БНХАУ-ын Өвөрмонголын Хөх хотод өнгөрөгч долоо хоногт Гран-При тэмцээнийг зохион байгуулсан билээ. Уг тэмцээнд оролцсон Ардчилсан Солонгосын долоон тамирчнаас хоёр эмэгтэй тамирчин аваргын алтан медаль хүртсэн юм.

Хөх хотын Гран-при тэмцээнд оролцсон баг тамирчдыг Даваа гаригт Пеньян олон улсын нисэх буудал дээр хүндэтгэлтэйгээр угтан авчээ.

43 орны баг тамирчид өрсөлдсөн Гран-При тэмцээнд БНСУ, Япон, Ардчилсан Солонгосын баг алтан медалын тоогоороо тэргүүлсэн юм. Монгол Улсаас Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, Д.Сумъяа тэргүүтэй 23 жүдоч өрсөлдсөнөөс нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж багийн дүнгээр Азарбайжан, Иран, БНХАУ, ОХУ-ын ард 11-р байрт жагссан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж