Хүүхдүүд гэр бүл салалтын хохирогч болж байгааг шүүмжиллээ

Хуучирсан мэдээ: 2019.05.29-нд нийтлэгдсэн

Хүүхдүүд гэр бүл салалтын хохирогч болж байгааг шүүмжиллээ

Хүүхдүүд гэр бүл салалтын хохирогч болж байгааг шүүмжиллээ

Жил бүрийн тавдугаар сарын сүүлийн 7 хоногийн лхагва гаригийг “Хүүхдээ сонсох өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Хоёр дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх энэ өдөр маргааш тохионо. Энэ хүрээнд өнөөдөр /2019.05.29 /“Хүүхдээ сонсох өдөр” форумыг Пума зочид буудлын Imperial hall хурлын танхимд зохион байгуулав. Эл арга хэмжээнд есөн дүүргийн 45 хүүхэд, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан, Нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нар зэрэг 150 хүн оролцлоо.

Хүүхдүүдийн зүгээс эцэг эхчүүд гэр бүлийн маргаанд хүүхдийнхээ санал бодлыг сонсдоггүй, гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, эцэг эх багш нарын хоорон дахь зөрчилдөөн, үл ойлголцлыг залруулах, фэйсбүүктээ өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр зургийг нь нийтлэхгүй байхыг шийдвэр гаргах шатны хүмүүст санал болгожээ. Энэ талаар Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Ц. Гэрэлтуяа “Хоёр дахь жилдээ “Хүүхдээ сонсох өдөр”-ийг зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд хүүхдүүдээс гэр бүлийн орчинд хүчирхийллийг бууруулахыг хамгийн их санал болгож байна. Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ санал бодлыг сонсолгүй маргах, салалтынх нь хохирогчид хүүхдүүд бид болж байгааг анхаарах хэрэгтэй гэсэн санал их өндөр хувийг эзэлж байгаа юм.  Эцэг эхчүүд хүүхдээ сайн хүн болгохыг хүсдэг ч буруу үлгэр дууриаллыг өөрснөө үзүүлдгийг шүүмжилсэн байв. Эцэг эхийн хурлаар багш нар эцэг эхэд хүүхдийнх тухай хандаж байхад эцэг эх нь хүүхдэд уурладаг. Энэ асуудлыг шийдэж өгөхөөс гадна гудамжны гэрэлтүүлэг, замын орчинг сайжруулах хэрэгтэй гэх мэт саналууд хүүхдүүдээс маш их ирсэн” гэлээ.

Мөн цахим орчинд насанд хүрэгчид сөрөг биш эерэг мэдээллийг түгээснээр гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ гэж хүүхдүүд үзсэн байна. Харин сургуулийн орчинд залуу багш нарын заах арга барил дутмаг, ялгаварлан гадуурхах, дүнгээр “дарамтлах”, хичээлийн цагаар сургалтын менежерүүд багш нарыг дуудахыг болиулах, багш нар хичээлийн цагаар утсаар ярих зэрэг зөрчлийг арилгаж шийдвэрлэж өгөхийг хүсчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж