Хүүхдийн баярын “хөөрхөн” үзэсгэлэн

Хуучирсан мэдээ: 2019.05.29-нд нийтлэгдсэн

Хүүхдийн баярын “хөөрхөн” үзэсгэлэн

Хүүхдийн баярын  “хөөрхөн” үзэсгэлэн

Олон Улсын хүүхдийн баярт зориулсан “Toy Art" чиглэлийн анхны үзэсгэлэн энэ сарын 31-ний 17.00 цагаас "Сэнгэраги" галлерейд нээлтээ хийх гэж байна. "Mad Nomad" хэмээх өвөрмөц нэртэй үзэсгэлэнд таван залуу уран бүтээлчид хамтран нүүдэлчдийн баатарлаг дайчин, үлгэр домгийг бүтээлдээ шингээн олны хүртээл болгох юм байна.

Тэд  иллюстрэшн, анимейшн, комикс, шивээс, монгол зураг, дижитал арт, 3D арт төрлөөр уран бүтээл туурвидаг бөгөөд анхны үзэсгэлэнд нийт 24 бүтээлээ үзэгчдэд дэлгэн харуулах гэнэ. Дүрслэх урлагийн өвөрмөц төрлүүдийг ижил хэлбэрийн биет дүр дээр хэрхэн бүтээгдсэнийг нэг дороос үзэх боломжтой гэдгээрээ онцлог.

Уг үзэсгэлэнд анимейшн бүтээлч Ц.Оргил “Супер баатар” бүтээлээрээ, монгол зураач М.Чингис “Улаан чөтгөр”, 3D бүтээлч Г.Доржрагчаа “Нүүдэлчин Мүнни”, иллюстрэшн бүтээлч Т.Түвшинтөр “Хувилай хаан авд”, комикс бүтээлч Б.Цолмонбаяр “Нүгэлтнүүдийг гэсгээгч сахиус” зэрэг содон бүтээлээсээ дэлгэх нь ээ. Технологийн дэвшлийг бүтээлчээр ашигласан сонирхол татам, өхөөрдөм уран бүтээлүүд ирэх зургадугаар сарын 4-нийг хүртэл олны хүртээл болгоно гэдгийг зохион байгуулагчид хэлж байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж