Сүрьеэ өвчнөөр улс төр хийхгүй байхыг хүсэв

Хуучирсан мэдээ: 2019.05.29-нд нийтлэгдсэн

Сүрьеэ өвчнөөр улс төр хийхгүй байхыг хүсэв

Сүрьеэ өвчнөөр улс төр хийхгүй байхыг хүсэв

Сүүлийн үед ерөнхий боловсролын сургуулийн сурагчид сүрьеэ өвчнөөр өвчилсөн асуудал олон нийтийн анхаарлын төвд буй. Энэ асуудлаар Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа Эрүүл мэндийн яамны гадна жагсаал зохион байгуулсан билээ.

Сүрьеэгийн тохиолдол:

  • 2013 онд-4111
  • 2014 онд-4172
  • 2015 онд-4270
  • 2016 онд-4045
  • 2017 онд-3779
  • 2018 онд-3498 тохиолдол бүртгэгджээ.

Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдэгдэл хийлээ. Тэрбээр,

-Сүрьеэгийн тархалтын урьдчилан сэргийлэх үзлэг хийж , цаг алдалгүй эмчилгээ хийж байна. Хэрэв энэ үзлэгийг хийгээгүй бол сурагчдад ямар эрсдэл үүсэх байсныг төсөөлөхөд бэрх байна. 1990 оноос хойш дахин сэргэсэн сүрьеэгийн өвчлөл дэлхий дахинд нэмэгдэж, дэлхий нийт анхаарлаа хандуулж байна. Сүрьеэ өвчнөөр дэлхий дээр жилд 10,4 сая хүн өвчилж, 1,8 сая хүн нас барж байна. Үүний 45 хувь Энэтхэг, Хятад улсад бүртгэгджээ. Монголын Засгийн газар ч энэ асуудалд анхаарч, сүрьеэгийн талаар арга хэмжээ авч, халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталсан. 2018 оны аравдугаар сарын 1-ээс эхлэн 18-34, 35-45, 46-64, 65-аас дээш насныханд сүрьеэгийн бүртгэл хийж байна. Ерөнхий боловсролын сургуульд газар дээр нь очиж хийж байна. Өнөөдрийн байдлаар 90 сургуульд хийхээс 25 сургууль хамруулж, өвчлөлийн 47 тохиолдлыг илрүүлж, эмчиллээ. Цаашид ч энэ ажил үргэлжилнэ.  Сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүдийн цалинг 30 хувиар нэмэгдүүлж, тоног төхөөрөмжөө ч сайжруулж, улсын төсөв, олон улсын байгууллагаас 5,8 тэрбум төгрөгийг сүрьеэгийн чиглэлээр зарцуулаад байна. Ж.Амарсанаа таныг сүрьеэ өвчинтэй тэмцэж байгааг буруутгахгүй байгаа ч эмч, ажилтнуудын ажилчдын нөр их хөдөлмөрийг үгүйсгэж, цээжээ дэлдэж байгааг эсэргүүцэж байна. Өвчнөөр улс төр хийхээ зогсоохыг хүсч байна. Ж.Амарсанаа нь өөрийн эзэмшлийн “Хаппи веритас” эмнэлгээр дамжуулан хуурамч мэдээллээр эрүүл мэндийн даатгалын сангаас 785 сая авсан байж болзошгүй гэх мэдээлэл байгаа бөгөөд үүнийг ч холбогдох байгууллагууд шалгаж байгаа гэсэн юм.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж