Гавьяат тамирчин Г.Мөнхбаярын Энэтхэг шавь олимпийн эрх авчээ | News.MN

Гавьяат тамирчин Г.Мөнхбаярын Энэтхэг шавь олимпийн эрх авчээ

Токио 2020

Гавьяат тамирчин Г.Мөнхбаярын Энэтхэг шавь олимпийн эрх авчээ

Гавьяат тамирчин Г.Мөнхбаярын Энэтхэг шавь олимпийн эрх авчээ

Герман улсын Мюхень хотод буудлага спортын Дэлхийн цомын тэмцээн эдгээр өдрүүдэд болж байна. 97 орны 908 тамирчид “Токио 2020” олимпийн эрхийн төлөөх өрсөлдөөнийг үзүүлж байна. Монгол Улсаас Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа тэргүүтэй шилдэг тамирчид олимпийн эрх авч чадсангүй.

Герман улсын иргэн болсон олимпийн хошой хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Мөнхбаярын шавь “Токио 2020” олимпийн наадмын эрхээ авлаа. Тэрбээр Энэтхэгийн залуучуудын шигшээ багийг дасгалжуулж байгаа бөгөөд түүний шавь Р.Сарноват Японыг зорих эрхтэй болсон юм.

Тавдугаар сарын 27-ны өдөр болсон эмэгтэйчүүдийн спорт гар бууны  25 метрийн дасгалд өрсөлдсөн Р.Сарноват 37 оноогоор алтан медаль хүртэж, “Токио 2020”-д өрсөлдөх эрхийг авчээ. Энэ дасгалд Укрианы Костевич Олена 36 оноогоор, Беларусын А.Бонева нар 26 оноогоор мөнгө, хүрэл медалыг хүртсэн бол Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа 19-р байрт, ОУХМ Ц.Мөнхзул 44, Х.Уртнасан 60 дугаар байрыг эзэлжээ. Нийт 108 тамирчин өрсөлдсөн байна.

“Токио 2020”-н эрхээ авсан Энэтхэгийн тамирчин Рахи Сарноват 2018 онд Индонезид болсон Азийн наадмын спорт гар бууны 25 метрийн дасгалд түрүүлж, Азийн дээд амжилтыг ахиулсан юм. Түүний энэ амжилт Энэтхэг улсын түүхэнд тодоор бичигдэн үлдсэн бөгөөд тэрбээр Азийн наадмаас алтан медаль хүртсэн улсынхаа анхны мэргэн бууч болжээ.

Гавьяат тамирчин Д.Мөнхбаярын шавь 27 настай Р.Сарноват “Токио”-г зорих эрхээ авч монгол багшийн ур чадварыг харуулсныг олон улсын буудлагын холбооноос онцлон мэдээлжээ.

Мюхень хотод болж буй буудлага спортын Дэлхийн цомын тэмцээн тавдугаар сарын 31-д өндөрлөнө.

Тэмцээний дүнг https://www.issf-sports.org-с харна уу.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zocnin 2019-05-29 202.21.103.86

iluudoloon um b** dongoszgoo naad xun cnin eeriigee menxelj tamgalsan ataacn xegzuudee

Avatar

Иргэн 2019-05-29 202.9.44.204

Гүндэгмаа одоо амар даа. Нас чинь явж хараа чинь муудаж байна. Аливаа юманд хэмжээ хязгаар байдаг юм.

Avatar

Иргэн 2019-05-29 202.9.44.204

Гүндэгмаа одоо амар даа. Нас чинь явж хараа чинь муудаж байна. Аливаа юманд хэмжээ хязгаар байдаг юм.

Avatar

Иргэн 2019-05-29 202.9.44.204

Гүндэгмаа одоо амар даа. Нас чинь явж хараа чинь муудаж байна. Аливаа юманд хэмжээ хязгаар байдаг юм.

Avatar

Отгоо 2019-05-29 104.182.104.110

Хэнд хамаатай юм ГЕРМАН хун шуу дээ Монхбаяр чинь

Avatar

Зочин 2019-05-29 202.179.25.26

Монголд үнэн элэггүй хүүхэн шүү

Avatar

Иргэн 2019-05-29 103.57.95.235

Мөнгөний төлөө бөгсөө худалдахаас буцахгүй хүүхэн юмаа.

Avatar

Зочин 2019-05-29 124.158.109.140

Багш нь эх орондоо талгүй, мөнгөтэй гадаадынханд харин ч талтай даа…

Avatar

Dorz 2019-05-29 83.25.220.251

Zaza hudlaa popordod l oorsdoo chadaagui

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж