Гавьяат тамирчин Г.Мөнхбаярын Энэтхэг шавь олимпийн эрх авчээ

Хуучирсан мэдээ: 2019.05.29-нд нийтлэгдсэн

Токио 2020

Гавьяат тамирчин Г.Мөнхбаярын Энэтхэг шавь олимпийн эрх авчээ

Гавьяат тамирчин Г.Мөнхбаярын Энэтхэг шавь олимпийн эрх авчээ

Герман улсын Мюхень хотод буудлага спортын Дэлхийн цомын тэмцээн эдгээр өдрүүдэд болж байна. 97 орны 908 тамирчид “Токио 2020” олимпийн эрхийн төлөөх өрсөлдөөнийг үзүүлж байна. Монгол Улсаас Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа тэргүүтэй шилдэг тамирчид олимпийн эрх авч чадсангүй.

Герман улсын иргэн болсон олимпийн хошой хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Мөнхбаярын шавь “Токио 2020” олимпийн наадмын эрхээ авлаа. Тэрбээр Энэтхэгийн залуучуудын шигшээ багийг дасгалжуулж байгаа бөгөөд түүний шавь Р.Сарноват Японыг зорих эрхтэй болсон юм.

Тавдугаар сарын 27-ны өдөр болсон эмэгтэйчүүдийн спорт гар бууны  25 метрийн дасгалд өрсөлдсөн Р.Сарноват 37 оноогоор алтан медаль хүртэж, “Токио 2020”-д өрсөлдөх эрхийг авчээ. Энэ дасгалд Укрианы Костевич Олена 36 оноогоор, Беларусын А.Бонева нар 26 оноогоор мөнгө, хүрэл медалыг хүртсэн бол Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа 19-р байрт, ОУХМ Ц.Мөнхзул 44, Х.Уртнасан 60 дугаар байрыг эзэлжээ. Нийт 108 тамирчин өрсөлдсөн байна.

“Токио 2020”-н эрхээ авсан Энэтхэгийн тамирчин Рахи Сарноват 2018 онд Индонезид болсон Азийн наадмын спорт гар бууны 25 метрийн дасгалд түрүүлж, Азийн дээд амжилтыг ахиулсан юм. Түүний энэ амжилт Энэтхэг улсын түүхэнд тодоор бичигдэн үлдсэн бөгөөд тэрбээр Азийн наадмаас алтан медаль хүртсэн улсынхаа анхны мэргэн бууч болжээ.

Гавьяат тамирчин Д.Мөнхбаярын шавь 27 настай Р.Сарноват “Токио”-г зорих эрхээ авч монгол багшийн ур чадварыг харуулсныг олон улсын буудлагын холбооноос онцлон мэдээлжээ.

Мюхень хотод болж буй буудлага спортын Дэлхийн цомын тэмцээн тавдугаар сарын 31-д өндөрлөнө.

Тэмцээний дүнг https://www.issf-sports.org-с харна уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж