Монгол дахь БНСУ-ын ЭСЯ-нд аудитын шалгалт хийх шийдвэрийг БНСУ-ын Гадаад хэргийн яам өчигдөр /2019.05.28/ гаргажээ. БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чон Жэ Намыг эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж виз зуучлагчидтай хамтран удаа дараалан виз олголтод нөлөөлсөн хэрэгт сэжиглэж байгаа бөгөөд үүгээр зогсохгүй яамны ажилчидтай зүй бусаар харьцаж үг хэлээр доромжилдог, виз мэдүүлэгчдийн хураамжийг хувьдаа завшсан зэрэг хэрэгт буруутгаж байгаа юм.
БНСУ-ын Гадаад хэргийн яам аудитын дүгнэлт гарсан даруйд холбогдох арга хэмжээг яаравчлан авахаа мэдэгджээ. Чон Жэ Нам нь ажилтнуудтайгаа зүй бусаар харьцсан аудио бичлэгүүд цацагдсан бөгөөд уг бичлэгт Элчин сайд ажилчид руугаа "Миний идэж байгаад орхисон тахианы махтай хоол алга болсон байна. Олж авчир" гэх зэргээр хашгирч, загнан ёс зүйгүй үйлдэл гаргасан, "Элчин сайдын охиныг таньсангүй, хаалгаар оруулалгүй 3 минут хүлээлгэсэн" хэмээн хамгаалалтын албаны ажилтныг үг хэлээр доромжлон, дарамталж буй нь бичигджээ.
Эх сурвалж: world.kbs.co.kr, n.news.naver.com
Холбоотой мэдээ