Дорноговь аймаг, Хатанбулаг сумын Хилийн цэргийн 0168 дугаар ангийн байлдагч А нь тавдугаар сарын 26-нд адуунд явна гэж гараад сураггүй болжээ. Хоёр хоног хайсны эцэст энэ сарын 28-нд хилийн 767-р тэмдэгт орчмоос цогцсыг нь олсон байна. Дээрх хэргийг Дорнод аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар байлдагч А нь моринд чирэгдэж нас барсан байж болзошгүй гэх мэдээлэл байна.
Д.Дэлгэр
Холбоотой мэдээ