Малайз улс 450 тонн хог хаягдлыг АНУ тэргүүтэй улсууд руу нь буцаана

Хуучирсан мэдээ: 2019.05.29-нд нийтлэгдсэн

Малайз улс 450 тонн хог хаягдлыг АНУ тэргүүтэй улсууд руу нь буцаана

Малайз улс 450 тонн хог хаягдлыг АНУ тэргүүтэй улсууд руу нь буцаана

Дэлхий даяр хог хаягдал тэр дундаа олон мянган жил устаж үгүй болдоггүй хуванцар хог хаягдлын асуудал аюулын харанга дэлдээд байгаа билээ. Энэхүү асуудал улс хоорондын маргааны нэг сэдэв болоод байгаа.

Тэгвэл Малайзын эрх баригчид улс эх орноо хогийн цэг болгохгүйн тулд нийт есөн чигэлэг 450 тонн хогийг илгээсэн улс орнууд руу нь буцаахаар болсон байна. Тус улс өнгөрсөн сард таван чингэлэг хогийг Испани руу буцаасан юм.

Малайзын нийслэл Куала Лумпурын ойролцоох Порт Кланг боомтоос өчигдөр /2019.05.28/ хуванцар хаягдал гэсэн хуурамч бүртгэлтэй есөн ширхэг далайн тээврийн чингэлэг олдсон бөгөөд энэ нь үнэндээ ахуйн болон электроникийн хог зэрэг дахин боловсруулагддаггүй хаягдал байжээ.

Хогоор дүүргэсэн чингэлэгүүд нь АНУ, Британи, Австрали, Япон, Хятад, Саудын Араб, Бангладеш, Нидерланд, Сингапур зэрэг улсаас ирсэн хэмээн албаны хүмүүс мэдээлсэн байна.

Малайзын засгийн газар сүүлийн үед улам бүр нэмэгдэж байгаа хууль бусаар хог хаягдал импортлох гэмт хэрэгтэй сүүлийн саруудад идэвхтэй тэмцэж байгаа.

Мөн Хятад улс байгаль орчноо хамгаалах үүднээс  гадаадаас хог хаягдал авахаа зогсоогоод байгаа юм. Үүний дүнд дэлхийн улс орнууд хогоо багтааж шингээх газаргүй болж, Малайз зэрэг улсууд руу экспортлох болсон байна. АНУ-аас Малайзад экспортлосон хогийн хэмжээ өмнөх оны мөн үеэс хоёр дахин өссөнийг “Greenpeace” олон улсын байгууллага мэдээлсэн байна.

Саяхан Филиппин улс хууль бусаар импортлогдсон их хэмжээний хогийг Канад улс руу буцаах шийдвэр гаргажээ. Гэтэл Канадын тал хогоо буцааж авахаар амласан хугацаагаа хэтрүүлэн тул Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутерте элчин сайдаа Оттавагаас дуудаж, хогийг нь өөрсдөө тээвэрлэн хүргээд Канадын эргийн усанд асгана хэмээн сүрдүүлж байв. Түүний мэдэгдлийн дараа Канадын засгийн газар хог хаягдлаа өөрсдийн зардлаар зургаадугаар сард багтаан буцааж авах амлалт өгсөн юм.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж