Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо, Яармагийн автобусны эцсийн буудлын орчим Туул голд тус дүүргийн харьяат арван настай эрэгтэй Т нь 2019 оны тавдугаар сарын 27-ны өдөр 12:00 цагийн үед осолдсон гэсэн дуудлага мэдээлэл НОБГ-д энэ сарын 28-ны өдрийн 00:05 цагт иржээ.
Энэ дагуу Нийслэлийн Аврах ангийн зургаан аврагч нэг автомашинтайгаар 01.00 цагт очиж Туул голоор гурван км сэлж, хоёр метрийн гүнд нэг удаа удаа шумбалт хийж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 01:50 цагт эрлийн ажиллагааг түр зогсоожээ. Ингээд өчигдөр өглөөнөөс нэмэлтээр таван аврагч, нийт 11 алба хаагч гарч хоёр завьтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.
Улмаар 10.44 цагт Сонсголонгийн гүүрнээс зүүн зүгт 50 метрт байрлах Гүүрний хясаа гэдэг газраас хүүгийн цогцсыг олж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Э.АРИУН