Барак Обама 2009 оноос хойш АНУ-ын эдийн засгийн уйваагүй байдлын хариуцлагыг өөр зүйлд тохож ирлээ. Гэхдээ тэр ганцаараа биш. АНУ-ын эдийн засгийн уналттай байгаа тухай гарсан саяхны мэдээг Цагаан ордны гол эдийн засгийг буруу тооцоолсноос болсон гэж тайлбарласныг Investors Business Daily сонинд өгүүлжээ.
AP Photo/ Susan Walsh
Цагаан ордны эдийн засагчид цөхрөлд орсноос зайлахгүй. Тэд ДНБ-ний уналтыг буруу тооцоолсноос гэж тайлбарлахаар оролдлоо хэмээн Investors Business Daily гэх ажил хэргийн сонин бичжээ.
АНУ-ын эдийн засаг энэ жилд анх удаагаа 0,7 хувиар унасан тухай мэдээ өмнө нь гарсан байв. IBD сонинд тэмдэглэснээр, өмнөх жилүүдэд эдийн засгийн тааруу байгааг өөрийн бүтэлгүй эдийн засагч гэдгээс бусад зүйлд Обама тохож иржээ.
2011 онд Японы цунами”, “арабын хавар” мөн “Испани, Итали, Грекийн асуудал” гэсэнээр Обама өөрийгөө зөвтгөсөн бол 2012 онд “байгалийн хийн өндөр үнэ”, “Европын эдийн засгийн хямрал” нь буруутан болсон байв. Үүний дараа төсвийн алдагдал, засгийн газрын ажил зогсон зэрэг буруутан болсон байв.
Харин сая Цагаан ордны гол эдийн засагч Жейсон Фурман, байдлыг тайлбарлахдаа АНУ-ын ДНБ-нийг үнэлдэг Эдийн засгийн товчоо (BEA) буруу тоолсон гэв. Тэрээр BEA нь тоогоо гаргахдаа өвлийн нөлөөг мартсан гэжээ., которое занимается оценкой ВВП США.
Гэтэл Investors Business Daily сонины шинжээчид өвөл, хаврын цагийн янз бүрийн үзүүлэлтүүдийг харьцуулж үзээд улирлын чанартай тооцоо нь эцсийн дүнд эдийн засгийн өсөлтөд нөлөөлдөггүй гэв. IBD сонуулснаар, 2009 онд Обама эдийн засгийн байдлыг сайжруулахаар ажилласнаас хойш 29 улирлын өсөлт нь дөнгөж 13,3 хувийг харуулжээ. Тэр нь дайны дараа эдийн засгийг сэргээсэн өмнөх 10 үеийн дундаж үзүүлэлтүүдийн тал хувь орчим байв. Нэг үгээр хэрэв ерөнхийлөгч Обама сэргээлтийн дунд төвшинг харуулсан бол одоо ДНБ-ний хэмжээ 1,9 их наяд доллараар илүү буюу америк айл бүрт 16000 доллар ноогдох ёстой байлаа гэж IBD бичив.
Шог зургийн арын ханан дахь зурагт хуудсанд “Америкийн сонгодог дримбургер, Эдийн засаг” гэж бичжээ. Шог зргийг: РИА Новости. Виталий Подвицкий
Бэлтгэсэн Ш.МЯГМАР