“Улаанбаатар төмөр зам” ХНН үүсч хөгжсөний 70 жилийн ой удахгүй болно. Түүхт ойгоо төмөр замчид хөдөлмөр бүтээлийн өндөр амжилтаар угтахаар шамдан ажиллаж байна. УБТЗ-ын хамт олон 70 жилийн ойгоо бүтээлч ажлын амжилтаар угтах зорилт дэвшүүлж, бүх өртөө, зангилаануудад хийгдэж байгаа бүтээлч ажлуудыг улам эрчимжүүлж дэмжих, тэдгээр ажлыг нэгтгэн дүгнэж шалгаруулах зорилгоор “УБТЗ” ХНН-ийн тугийг “Бүтээлч ажлын дэвтэр”-ийн хамт аялуулж байна. Хойт хэсэглэлийн Сүхбаатар, Дархан, Салхит, Эрдэнэт, Зүүнхараа гэсэн 5 зангилаанд аялаад байгаа “Бүтээлч ажлын дэвтэр”-ийг Улаанбаатар зангилаанд хүндэтгэлтэйгээр гардуулан өгөх ёслолын ажиллагаа өчигдөр боллоо. Ёслолын ажиллагаан дээр УБТЗ-ын Нийгмийн асуудал хариуцсан замын орлогч дарга Ц.Хүрэлбаатар хэлэхдээ: “Манай төмөр замчид түүхт ойгоо угтаж хийсэн олон сайхан бүтээлч ажлаа энэхүү дэвтэрт бичиж үлдээж байгаа нь түүх болон мөнхрөн үлдэх болно. Энэхүү дэвтэр нь аялсан газар бүртээ манай төмөр замчдын бүтээлч санаачилгыг улам өрнүүлж ирсэн нь хуудас бүрээс нь тодхон уншигдаж байна” гэж онцлон дурдлаа.
“Бүтээлч ажлын дэвтэр”-ийг энэ оны 7-р сарын 28-ны өдрийг хүртэл бүх зангилаадуудаар аялуулж, төмөр замчдын баяр наадмын өмнө УБТЗ-ын 70 жилийн ойг зохион байгуулах комисс тэдгээр ажлуудаас шалгаруулж, “УБТЗ-ыг шинэчлэгч” өргөмжлөлөөр шагнаж алдаршуулах юм.
Холбоотой мэдээ