Түрүүвч олсон сурагчдад гэнэтийн бэлэг барьжээ | News.MN

Түрүүвч олсон сурагчдад гэнэтийн бэлэг барьжээ

Түрүүвч олсон сурагчдад гэнэтийн бэлэг барьжээ

Түрүүвч олсон сурагчдад гэнэтийн бэлэг барьжээ

БНСУ-ын Жэжү хотын нэгэн дунд сургуулийн хоёр сурагч зам дээр хаясан түрүүвчийг олж, гэрийн хаягаар нь эзэнд нь өгчээ. Сурагчдын олсон түрүүвчинд бичиг баримт, банкны картнаас гадна нэг сая вон хүрэхгүй мөнгө байжээ. Энэ үйл явдал өнгөрөгч нэгдүгээр сарын 30-ны өдөр болсон байна.

Түрүүвчний эзэн У Син Жин нь таван сарын дараа буюу өнгөрөгч долоо хоногт сурагчдын сургууль руу 125 хайрцаг пицца илгээж, талархсан сэтгэгдлээ илэрхийлжээ.

“Түрүүвч олсон сурагчид миний сурч байсан сургуульд сурч байсан. Би багштай нь холбогдож сурагчдад хэрхэн талархсан сэтгэлээ илэрхийлэхээ ярилцсан” гэж YTN сайтын сурвалжлагчид У Син Жин хэлжээ.

Жэжү хотын Согвопу дунд сургуульд 604 сурагч суралцдаг бөгөөд түрүүвчний эзэн уг сургуулийг төгссөн нэгэн байжээ. Тэрбээр сурагчдад талархсан сэтгэлээ илэрхийлэн сургуулийнх нь сурагчдыг нэг өдөр амттанаар дайлан баярлуулахаар шийдсэн байна.

Эх сурвалж: https://www.ytn.co.kr

Ч.ШАРХҮҮ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2019-05-29 180.149.96.90

ednii huuhduud zuv bodoltoi ym, manai huuhduud yaah bol angiinhaa huuhdiin turiivchiig il tsagaan hulgai hiigeel avchdag. mongoliin niigem uneheer mungu ulaan nud tsagaan bolchijoo. oyunii asar ih doroitold orj bnadaa. tomchuud n uursduu iim setgehuitei bolohoor bidnii ur huuhed yag l duuraij usuj bgaa

Avatar

Зочин 2019-05-29 66.181.161.7

юу тарина түүнийгээ хураана. танай хүүхдүүдийн орчин тойрон тийм хүүхдүүд байгаа бол танай хүүхдүүд ч бас тийм хүмүүжилтэй болж ѳсѳж торниж байгаа гэсэн үг. тэгхлээр тэд хаанаас ийм буруу муухай зуршил дадалтай болсон байж таархуу. тодруулбал томчууд биднээс бүр ойлгохгүй байгаа бол чамаас гэсэн үг

Avatar

хэн нэгэн 2019-05-29 66.181.161.7

юу тарина түүнийгээ хураана. танай хүүхдүүдийн орчин тойрон тийм хүүхдүүд байгаа бол танай хүүхдүүд ч бас тийм хүмүүжилтэй болж ѳсѳж торниж байгаа гэсэн үг. тэгхлээр тэд хаанаас ийм буруу муухай зуршил дадалтай болсон байж таархуу. тодруулбал томчууд биднээс бүр ойлгохгүй байгаа бол чамаас гэсэн үг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж